Followers

Tuesday, 16 October 2007

Монгол Архидалт

МОНГОЛЧУУДЫН АРХИНЫ ТҮҮХ
Нүүдэлчин монголчууд хэрэглэж заншсан спиртийн агууламж багатай шимийн архи ба айрагаа зөв тохируулан хэрэглэдэг байсныг Карпини хотын жуулчин Жоны 1245 онд Монголд зорчсон тэмдэглэлээс харагддаг бөгөөд энэ нь Чингис Хааны Их засаг хуульд архины хэрэглээг зохицуулсан заалт оруулан мөрдсөний үр дүн юм. Харин архинаас болж хохирсон Монголын түүхийн нэгэн томоохон хохирол бол Өгэдэй хаан 1242 онд архи ууж байгаад амиа алдсан нь Монголын эзэнт гүрний цаашдын хувь заяаг огцом өөрчилсөн үйл явдлын эхлэл болж улмаар Австрийн нийслэл Вена хотын үүдэн дээрээс Монгол цэргийг буцаахад хүргэсэн байдаг. Ийнхүү баруун европ Монгол цэргийн түрэмгийлэлээс азаар аврагдсан байдаг. Хаан албан ёсоор залгамжлагчаа тодорхойлоогүй байсан нь хаан ширээг олон ил эзэнгүйдүүлж улмаар алтан ургийханг Өгөдэй Цагаадайн удмыхан ба Зүч Тулуйн удмыхан гэсэн 2 бүлэгт хувааж тэдний хооронд хаан ширээний тэмцэл хурцдаж Монгол гүрнийг мөхөөх шууд эхлэл нь гадны хүчин зүйлээс биш харин Өгэдэй хааны бор дарсны асуудлаас болж үүссэн гэлтэй.
Үүний дараахь бас нэгэн эмгэнэлт явдал нь Хубилай хааны байгуулсан Юань гүрний хувь заяа аж. Хубилай хааныг нас барсны дараахь жилүүдэд ордонд хэвийн үзэгдэл болсон найр хурим архидалт нь олон бага хаадын аминд хүрсэн хуйвалдаанаар дуусч улмаар засгийн хүч суларч Юань гүрний мөхөлд хүргэхэд нэгэн хүчин зүйл болсон гэж түүхэнд тэмдэглэгджээ. Энэ удаа Хятадын ард түмэн монголын 100 жилийн дарлалаас аврагджээ.Юань гүрнийг мөхсөний дараагаар Монгол гүрнийг зүүн ба өмнөдөөс нь идэж эхэлсэн Манжууд шашны нөлөө ба дотоодын эвдрэлийг хөөрөгдөх аргыг хэрэглэн Монголыг эзэлж авсан байдаг. Харин Буриад, Тува Халимаг болон Зүүнгарын улсын бүрэлдхүүнд байсан одоогийн Алтайн хязгаар зэрэг монгол угсааны улсуудыг Оросууд хурдан бууны давуугаар эзэлж аваад Орос архиар угжин эрхшээлдээ байлгах аргыг хэрэглэжээ. Үүнтэй адил хувь тавилан Монгол гаралтай хэмээн генетикийн болон бусад судалгаагаар нотлогдсон Америкийн Индиан нарт бас тохиолдсон бөгөөд тэдний газар нутгийг булаан авахдаа америкчууд мөн л архидалтыг зэвсэгээ болгосон байдаг.Октябрын хувьсгал оросоос хатуу цагаан архитай хамт импортлогдсон болохоор монголчууд коммунист дэглэм тогтсон 70 жилд орос маягаар ажиллаж амьдарч бас ууж сурчээ. Харин ардчилсан хувьсгал дэлгүүрийн лангуун дээр архи давс хоёрыг л үлдээсэн нь ерээд оны төгсгөл хүртэлх шорвог он жилүүдийг архиар даруулах ганцхан сонголт олгосон аятай болж.Хятадын бүрэлдхүүнд автономит эрхтэй багтаж энэ зовлонт түүхийн 50 жилийн ойг гашуудан тэмдэглэсэн өвөрмонгол ах дүүс маань энэ үед бидэн шиг 38 градус биш харин 60 градусын хятад архинд түлэгдэнхэн эмгэнэлт хувь заяатайгаа эвлэрэн суужээ. Архидалтын түүхээс ийнхүү жишээ авсаны учир бол архидалт аливаа ард түмний түүхэнд гашуун мөрөө үлдээж хэдэн арван үе дамжин архины гашуун зовлонг амсаж болохыг сануулах гэсэн билээ. Хатгах сумнаас харьж буцдаггуй хатуужил ихт Монголчууд хар усны өмнө хальтирч унаад байдагийн бас харьж буцдаг шалтгаан юу билээ. Үүний хариултыг цааш мөшгөе.
АРХИНЫ АСУУУДАЛ АРАЙ УДАМД МИНЬ БАЙДАГ ЮМ БИШ БИЗ?
Архичины хүүхэд архичин болох магадлал маш өндөр байдаг нь аль эрт нотлогдсон төдийгүй чухам ямар генүүд нөлөөтэйг аль эрт эрдэмтэд тогтоосон аж. Харин монголчуудын хувьд үүн дээр бас нэг нэмж анхаарууштай зүйл гарч иржээ. Хэдийгээр Монголд хийгээгүй ч гэсэн Хятад Япон Тайван зэрэг орнуудад Монгол хүмүүсийг оролцуулан хийсэн судалгаагаар архи буюу этилийн спиртийг хүний элгэнд задлах alcohol dehydrogenases (ADHs) ферментийн идэвхтэй хэлбэрийн хянадаг ген ба aldehyde dehydrogenases (ALDHs) гэдэг ферментийг хянадаг генийн ALDH2*2 гэх хослолын тархац нь Монгол үндэстнүүдийн хувьд бусадтай харьцуулахад маш бага нь нотлогджээ. Энэ нь шууд утгаараа монголчууд этилийн спиртийг задалж нүүрс ус болгон хүний биеэс зайлуулах ёстой ферментийн дутагдалтай гэсэн үг болно. Этилийн спирт монгол хүний биед удаан хугацаагаар байж согтолт нь удаан үргэлжлэх ба хор долоочихсон амьтан шиг болчихдогын учир энэ аж. Өнгөрсөн жил Орост хийсэн Vladimir Nuzhny судалгаанд Москва хотоос түүвэрчлэн авсан 400 оюутнуудын 50 % нь Монгол цусныхан байх агаад тэд архийг 1.5 дахин удаан задалж байх агаад согтохоороо догшин ширүүн болдогоороо судалгаанд оролцсон бусад оюутнуудаас ялгарч байна гэдгийг нотолж тэрийг нь барууны эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн явдал нь дээрхийг давхар нотлох аж. Их Британийн нэр хүнд бүхий сонин үүнтэй холбогдуулж оросын архичид орос царайтай боловч генийн хувьд монгол аж гэж бичсэн нь барууны түүхчдийн хэлэх дуртай Наполеоны хэлсэн "Grattez le Russe, et vous trouverez le Tartare." гэдэг эртний үгийг нотолсон гэлтэй. Хамгийн харамсалтай нь ийм генийн бүтэцтэй хүмүүс архинд донтох улмаар архаг архичин болох генетикийн хүчин зүйлийн нөлөө байгааг бас хэсэг судлаачид архаг архичдын дунд хийсэн судалгаагаар нотолжээ. Ийнхүү бидний монголчууд бас бидэнтэй гарал нэгтэй Буриад, Тува, Өвөрмонгол ах дүүс маань төдийгүй Оросууд нийгмийн хүчин зүйлээс гадна удамшлын шалтгаанаар архинд дийлддэг аж..
АРХИ БА ГЭМТ ХЭРЭГ
Монгол үгийн санд АГСАМ ТАВИХ гэх нэгэн үг байх аж. Ууж согтуурсан нэгэн ухаанаа алдаж бусад луу үг хэлээр болон нударгаар довтлохыг хэлнэ. Бусад хэлэнд тэр согтсон байсан гэхээс бус агсам тавьсан гэх үг байхгүй бололтой. Ийнхүү бусдаас гаж согтож ухаанаа алдсан Монгол хүн өөрийгөө хянах чадвар доройтож гэмт хэрэг хийх нь элбэг аж. Энэ нь мөн дээр дурдагдсан этилийн спиртийг задлах ферменттэй холбоотой байж болох юм.Судалгаагаар Монгол улсад гарч буй нийт гэмт хэргийн 18.2 %,онц ноцтой гэмт хэргийн 90 орчим хувь нь согтуугаар үйлдэгддэг аж. Архийг гэмт хэрэг хийх зорилгоор ууж биеэ бэлтгэн хийж байгаа хэсэг байхаас гадна архи ууж ухаан мэдрэлээ алдсаны улмаас санаандгүйгээр гэмт хэрэг хийж буй бас нэгэн бүлэг байгаа аж. Архийг тогмол хэрэглэснээс архидалтын тодорхой үе шатанд хувь хүний зан чанарт өөрчлөлт орж өөрийгөө хянах чадваргүй болж байгаа нь гэмт хэрэг хийхэд ямар ч хүнийг бэлэн болгож байгаараа архидалт хэмээх энэхүү архаг өвчний аюул хичнээн ихийг харуулна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 1990 онд 9060 байсан бол 1999 онд 23352 болж нэмэгджээ. Хэргийн улмаас нас барсан хүний тоо дээрх онуудад 553 байснаа 1281 болж нэмэгдэж шүүхээр ял шийтгүүлсэн хүний тоо 6035 байснаас 14255.Зах зээлийн системд шилжсэн 1990 – 2000 оны хооронд гарсан нас баралтын бүтцэд гарсан өөчлөлтөд хийсэн өөрийн судалгааг толилуулж байна.
Хүснэгт № 1а Хүснэгтийг О.Батбаяр
Хүснэгт № 1б Хүснэгтийг О.Батбаяр
Хүснэгтэд нас баралтыг насны ангилал ба хүйсээр үзүүлж зах зээлийн гарааны он 1991 онтой 1994 ба 1998 2000 оныг харьцуулан үзүүлжээ. Гол өөрчлөлт нь 24-54 насны эрчүүдийн нас баралт 1998 ба 2000 онд 50 % хүртэл нэмэгджээ. Физиологийн хувьд хамгийн эрүүл байх насны эрчүүд эрчимтэй хорогдсоны учир юүнд байна бэ?. Тэд ямар шалтгааны улмаас нас барж байна бэ?.Хүснэгт №3 ба № 4 дугаарт нас баралтад гарсан өөрчлөлтийг шалтгаанаар харуулав. Өвчний ангилал доторхи хамгийн анхаарал татсан хэсэг бол External causes хэсэг юм. Хүснэгт №2а ба 2б Олон улсын өвчний одоогийн ангилалаар энэхүү хэсэгт осол, гэмтэл, гэмт хэрэг зэрэг гадны шалтгаант хүчин зүйлээс шалтгаалан нас барагсадыг оруулж байна. Хүснэгт № 2а Хүснэгтийг О.Батбаяр

Хүснэгт №2б

1990
1992
1994
1996
1998
1999
2000
2001
2002
2003
total death
16401
17421
15000
15122
14573
14996
14236
14555
14933
15130
Death due to external causes
792
1359
1416
1524
1631
1862
1817
1809
1969
2089
Хүснэгтийг О.Батбаяр
Хүснэгт № 3а Age standardised death ratio per 100000 at age 15-34, 35-64 years for selected causes of death among men


15-34 men


35-64 men


1994/1991
1998/1991
2000/1991
1994/1991
1998/1991
2000/1991
All causes
1.2
1.4
1.2
0.9
0.8
0.9
Infectious disease
0.5
1.2
0.5
0.6
0.6
0.4
Cancer
1.0
1.1
0.7
0.8
0.5
0.7
Circulatory disease
0.9
1.3
0.8
1.1
1.0
1.2
Respiratory system
1.0
0.9
0.8
0.7
0.6
0.6
Digestive system
0.9
1.1
1.0
0.8
0.7
0.7
External causes
1.3
1.5
1.6
1.2
1.7
1.8
Хүснэгтийг О.Батбаяр
Хүснэгт № 3б Age standardised death ratio per 100000 at age 15-34, 35-64 years for selected causes of death among women
15-34 women
35-64 women
1994/1991
1998/1991
2000/1991
1994/1991
1998/1991
2000/1991
All causes
1.1
0.9
0.8
0.9
0.8
0.8
Infectious disease
1.0
1.2
0.7
0.6
0.3
0.3
Cancer
0.7
1.1
0.7
0.8
0.6
0.8
Circulatory disease
1.3
1.1
1.0
1.1
1.0
1.1
Respiratory system
1.0
0.6
0.7
0.7
0.5
0.7
Digestive system
0.8
0.7
0.5
0.8
0.7
0.6
External causes
1.6
1.6
1.3
1.2
1.1
1.1 Хүснэгтийг О.БатбаярҮүнээс харахад гадны шалтгаан дотроо гэмт хэрэг ба авто ослын улмаас нас барагсадын тоо 1990-2000 оны хооронд 2-3 дахин нэмэгдсэн төдийгүй сүүлийн 5 жилд энэ байдал ноцтойгоор дордож байгаа нь харагдах бөгөөд тэр тусмаа дунд насны эрчүүд голлож байна.Дээрх тоонуудыг энгийн хэлбэрт оруулан хэлье. Монгол улсад жилдээ 1999 оны байдлаар 16105 хүн нас барж байна. 1991 оны байдлаар гадны шалтгаант нас баралт 792 орчим байсан бол энэ тоо 2089 болон нэмэгджээ. Энэхүү нас баралтын дийлэнх нь архидалттай шууд буюу шууд бишээр холбогдож байна. Энэхүү тоон дээр архины шалтгаант хоол боловсруулах болон зүрх судасны замын өвчнөөр нас барагсадыг оруулан тооцбол дээрх тоо даруй 2 дахин нэмэгдэх нь. Харамсалтай нь техникийн шалтгаанаар ийм тоог гарган нотлоход бэрхшээлтэй байна. Орост хийгдсэн судалгаагаар Даваа гаригт архинд хордож болон архидалттай холбоотой дээрх болон бусад үхэл эрс нэмэгдэж байгаа олж тогтоон амралтын өдрүүдэд архийг хэтрүүлэн хэрэглэж байгаатай холбож тайлбарлажээ. Дээр хэлсэн гадаад шалтгааны улмаас жилдээ амиа алдаж буй 792- 2089 гэсэн тоог эргээд бас харья. Хэлмэгдүүлэлтийн үед Монгол улс 20000 иргэнээ алдсан. Ардчилалын эхний 10 жилд бас ялгаагүй 20000 хүнээ зүй бусаар алджээ. Израйл Палестины мөргөлдөөнд 2001-2005 оны хооронд амиа алдагсадын нийт тоо 2 талдаа 2000 хүнд хүрэхгүй байгаа гэдэгтэй харьцуулж үзвэл Монгол улсад иргэний дайн болж байгаа дүр зураг бууна. Халх голын дайнд 1939 онд Монгол улс 900 цэрэг эрсээ алдсан гэдэг. Энэ тоо архитай хийж буй бидний дайнд хэтэрхий их хохирол амсаад байгаа юм биш үү?. Өвчлөгсөд буюу энэхүү дайнд шархадсан дайчдын хувь заяа ч бүрхэг байна.Сүүлийн жилүүдэд нас баралтын бүтцэд зүрх судасны ба хавдарын ба эзлэх хувь огцом нэмэгдэж 1 ба 2 байрыг эзлэх боллоо.

Үүний нэгэн шалтгаан бол мөн л дээрх шархагдагсад аж. Архийг хэтрүүлэн олон жил тэр тусмаа 1990 оноос хойш ширүүхэн уусан дайчид зүрх судасны өвчнөөр эсвэл улаан хоолой ходоод элэгний хавдраар фронтыг орхиж байна. Архи дээрх өвчнүүдийг үүсгэхэд голлох нөлөөтэй нь нэгэнт судалгаагаар нотлогдсон төдийгүй архи уусан хугацаа ба өвчний үе шат үхэлд хүргэх хугацаа нь хоорондоо хамаралтай байгаа юм. Ийнхүү залуу дунд насны эрчүүд архидалттай холбоотой гэмт хэрэг эсвэл өвчлөлийн золиос болон ид хийж бүтээх насандаа сэтгэл түгшихүйцээр хорогдож эхэллээ.Монгол бүсгүйчүүд ч бас хоцрохгүй байгаагын нэг жишээ нь умай хөх өндгөвчний хавдар залуужиж бүсгүйчүүлийн амийг авдаг нэгдүгээр өвчин боллоо. Их Британид хийсэн судалгаагаар архи тамхи дээрх хавдруудыг үүсгэхэд тэр тусмаа залуу бүсгүйчүүдийн хувьд гол шалтгаан болдог нь нотлогдсон байна. Барууны эрдэмтэд Орост архидалттай холбогдолтой олон судалгааг сүүлийн жилүүдэд хийсэн бөгөөд Орос улс маш эмгэнэлтэй байдалд хүрээд байгаа билээ. Оросын ерөнхийлөгч В.Путин 25.04.2005 -нд ард түмэнд хандсан илтгэлдээ жилдээ 40000 хүн архинд хордон үхэж байгааг эмгэнэл гэж зарлан ард түмнээ архи бага уухыг уриалж байх юм. Орос улс нэг хүнд ноогдох согтууруулах ундааг архинд шилжүүлсэнээр архины жилийн хэрэглээ нь 15 литр гэж гарсан нь дэлхийд тэргүүлэх тоо болжээ. Монгол улс татвар төлж үйлдвэрлэсэн хэмжээгээрээ 3156,8 тонн спирт, 5510 тонн архи дарс 1999 онд үйлдвэрлэжээ. Үүн дээр гаднаас тавар төлж 10 сая литр согтууруулах ундаа орж иржээ. Хэрэв бид хууль бус наймааг үүн дээр нэмвэл бид мөн л дэлхийд дээгүүр давхимаар тоо гарахаар байна. Бид оросоос дутахгүй эмгэнэлт байдалд хүрээд байгаа юм биш үү?. Орост Чеченийн дайнаас гадна Архины гэх иргэний дайны гал улалзаж байхад Монголд ч Архины гэх буун дуугүй дайн цус урсгасаар байна. Москва энэхүү Архины дайнаа зогсоохоор найтааж эхэлсэн юм чинь Монгол удахгүй ханиах байх гэж найдна. АРХИДАЛТАД БИДНИЙГ ЮУ ТҮЛХЭЖ БАЙНА БЭ?1.Эдийн засаг нийгмийн хүчин зүйлЗах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн явцад үүссэн санхүүгийн ядуурал ба сэтгэхүйн хоосон орон зай архидалтыг нэгэн шалтгаан болсон нь эргэлзээгүй. Нийгэм эдийн засгийн хувьд Монголтой төстэй нөхцөлд байсан Орост хийгдсэн олон тооны томоохон судалгаагаар дээрх шалтгаан нотлодсон билээ. Энэхүү шалтгаант архидалтыг зогсооход төр засгийн дорвитой бодлого шаардлагатай бөгөөд эдийн засгийн бэрхшээлт үеийг даван туулснаар архидалт зогсоно гэж хойш суухгүйгээр арга хэмжээ авууштай.Манжийн дарлалын үед хятадуудыг хар тамхинд оруулан тэдэнд хар тамхи заран улсын санг арвижуулан байсныг 1930 онд япончууд бас хятадыг эзлэн түрэмгийлэх үедээ хэрэглэсэн гэдэг. Манай улсын төр засаг архинаас олдог төсвөө нэмэхийн тулд ард иргэдээ архинд оруулан түүнээс төсөвөө бүрдүүлэх гэж улайрдаг юм биш биз. Дээд шатанд нь авч үзвэл 17 чингэлэг спртийн эзэн нэгэн, Чингис пивоны эзэн гэх мэт хүмүүс УИХ гишүүн болчихсон давхиж явахад УИХ гишүүн асан нэгэн 2 чингэлэг вискинээс 120 Сая төгрөгний татвар төлөөгүй хэрэгт орсон байхад бас нэг архины үйлдвэр АПУ компанийн эзэн төрийн сайд болчихсон давхиж явах юм.Харин эдгээр эхэс дээдсийн маань үр хүүхдүүд архийг хар тамхитай хослуулан хэрэглэж таашаал авдаг бас нэг булайд үриалан дуудаж үрд хөршөөс хар тамхи зөөж авчирдаг болсон гэнэ. Иймэрхүү жишээнээс харахад архины талын фронтын дайчид нэлээн амжилттай яваа төдийгүй санаачилгыг гартаа авсан төдийгүй төрийн бодлогод нөлөөлж чадахаар хүчтэй болсон аж.
2. Бусад хүчин зүйл Судлаачид архичин гэр бүлээс архичид төрөн гарах магадлал өндөр байгааг баталсан нь манай өнөөгийн архичин нийгэм залуу үеээ өөрийн мэдэлгүй бэлдсээр байгааг давхар нотолж байна. Гэр бүл хамт олноос эхлээд урлаг спортын одод улс төрийн зүтгэлтнүүд нь согтуу хөлчүү үлгэр үзүүлж нийгэмд архидалтыг хэвийн зүйл мэт ойлголтыг өгч улмаар өөрсдөө ч итгэчихсэн мэт байдаг аж. Мэдээлэлийн хэрэгсэлээр архийг шууд болон шууд бусаар суртачласаар байхад хариуцах хүмүүс нь нүдэн балай чихэн дүлий суух аж. Архийг бага хэмжээгээр тохируулан хэрэглэж сурах ус мөсөөр шингэлж удаан уух соёлоос ч сурамаар юм байна. Хүн амын дийлэнхийг бүрдүүлж буй залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх спорт урлагийн газрууд дутагдалтай байдаг тэднийг баар цэнгээний газруудаас өөр сонголтгүй болгож байна. Мэдээллийн хэрэгсэлээр согтууруулах ундааны эсрэг сөрөг суртачилгаа болон танин мэдэхүйн нэвтрүүлэг дутагдалтай агаад дунд сургуулийн программд ч архины хор уршигыг суртачлах талаар бодолцмоор байна.Архийг худалдаалах архиар үйлчлэх цагт хязгаарлалт тавьсан нь зүйтэй болжээ. Энэ журмыг улам боловсронгүй болгох болож ч бий. Архидалттай тэмцэхэд гол ач холбогдолтой шаардлагад нийцсэн судалгаа хийгдээгүй, байгаа нь төр засгаас зөв зүйтэй бодлого боловсруулан хэрэгжүүлэх байтугай бодит байдалд дүгнэлт өгөх арга үгүй байдалд оруулжээ.
ДҮГНЭЛТМонгол дахь архидалтын шалтгаанд бусад улс үндэстэнд байдаг нийтлэг шалтгаанууд байхаас гадна удашлын хүчин зүйлс өвөрмөцөөр нөлөөлөж байх талтай. Энэхүү хүчин зүйл болон нийгэм эдийн засагийн шилжилтийн үеийн хүчин зүйлүүд нь монгол дахь архидалт түүнээс улбаалан гарч байгаа гэмт хэрэг ба бусад сөрөг үзэгдлийг онцгойлон авч судалж үзэн улмаар өөрийн энэхүү онцлогт тохирсон бодлогыг боловсруулан гаргах шаардлагатай байгааг харуулж байна.

1 comment:

anandda said...

Сайн байна уу. Маш хөндүүр сэдэв хөндсөн байна. Архидалт үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх асуудал болсон. Төрөөс үүнтэй тэмцэх шат дараалсан үр дүнтэй арга хэмжээ авах цаг яг мөн. Ихээхэн үр дүнтэй арга нь архи худалдан авахад насны хязгаар тогтоох, үнэ өндөр байлгах, зарахад хатуу баримтлах цагтай байлгах, мөн зарим газар, дэлгүүрт заруулахгүй байх юм. Эндээс надад таалагдаад байгаа нь Үнэ өндөр байлгах юм.