Followers

Tuesday, 16 October 2007

Айн Жалутад Монгол цэрэг ялагдсан нь

Айн Жалут гэх газар Монгол цэргийг бут ниргэж Татаруудын омог сvрийг дарсан хэмээн Арабын тvvхчид хєєрєлдєн бичиж, Лалын шашинтан хvн болгон бахархаж онгирдогын учир юу билээ. Чухам тэнд юу болсон вэ?Одоогоос 746 жилийн ємнє буюу 1260 оны 9 сард эх нутагт нь намрын налгар шар нар тєєнєж айрагны амт чимчигнэн байхад элс шуурсан Айн Жалут гэж одоогийн Сири Израйлын хил дээрх Голаны єндєрлєг гэх хvний нутгийн тэнгэрт Монголын цэргийг муу ёрын сvvдэр дайрч байлаа.Энэ цэргvvд бол Лалын ертєнцєд эр зоригын тууль болон vлдсэн Монгол Жанжин Хэт Буха Ноёны удирдсан цэргvvд байсан юм.1260 онд Хvлэг хаан Лалын ертєнцийг эзлэн дуусгаж Их Хаан Мєнхийн тушаалыг биелvvлж Газрын дундад тэнгисийн эрэг дээрээс морио усалж Лалын ертєнцийг бvрэн эрхшээлдээ оруулахад хагас алхам дутуу байлаа.Гэтэл яг энэ vед Мєнх Хаан євчний учир таалал тєгсєж Хаан ахаа алдсан Хvлэг хаан дайнаа зогсоож хорин мянга орчим цэргийггарамгай жанжин Хэт Буха Ноёноор удирдуулан орхиж гол хvчээ аван буцжээ. Бас нэг шалтгаан нь Алтан Ордны улсын Хаан Бэрхтэй Кавказын нуруу орчмын орнууд тvvн дотроо Армян Азербайжаныг булаацалдан муудсанаас тодорхой цэрэг гэдрэг татах шаардлага гарсан гэдэг. Хэт Буха НоёнХэт Буха Ноён бол Хvлэг Хааны шадар жанжин байж тvvний хамт Багдадыг эзэлж Халифыг дарж, Иранд Исмайлын улсыг мєхєєсєн туршлагатай жанжин байсан юм.Хvлэг Хаан буцмагц Хэт Буха Ноён єєрийн элчийг 40 нєхрийн хамт Египет луу илгээж Мєнх Хєх тэнгэрийн зарилгаар Хєхрєгчид хєх тэнгэр Хєрстєд Монголчууд эзэн суух таалалтайг сануулж, vvний эсрэг зогссон хэн бvхэн, тэдний гэр бvл бvхэлдээ хvйс тэмтрэгдэх бєгєєд бидний хvч чадал Истандариийн Рустамаас илvv болно.Та нар бууж єгч элчээ ирvvлж хvндлэл vзvvл эс бєгєєс байлдахад бэлтгэ гэжээ. Энэ vед Египетд байсан Мамлукын улс бол Монголын эрхшээлд ороогvй Лалын сvvлчийн улс байсан бєгєєд Тvрэгvvд Египет Сири Иорданы арабуудыг эзлэн байгуулсан Дамаск тєвтэй улс байлаа.Хаан нь Кудуз гэх тvрэг хvн байсан агаад ихэд шударга хаан хэмээгдэж ард тvмний талархлыг хvлээсэн байж. Тvvний цэргийн гол хэсэг нь Хорезмын сvvлчийн Хан Хvv Жалал Ад Дины цэргийн vлдэгдэл, тэдний vр сад байсан гэжээ.Монголын элч мєн нэмж ингэж хэлжээ. Хvлэгv Хаан Туранаас Иранд ирэхэд ганц ч Халиф, Султан, Малик тvvнийг сєрж зогсож чадаагvй бєгєєд тэр Дамаскийг эзлэхээр ирэхэд тvvний ах Их Хаан Мєнх Хаан нас барсан мэдээ ирж тэр буцсан болно. Гэвч тvvний Арслангийн зоригт Луугийн хvчит Хэт Буха жанжин цэргийг одоо удирдаж байна. Тэр Дамаскийг дайрвал тvvнийг хэн ч зогсоож чадахгvй бєгєєд та нар vтэр тvргэн бууж єг гэж шаарджээ.Харин Мамлукын хаан єєрийн шадар тvшмэдvvдийн хамт зєвлєж бид бууж єгсєн ч байлдсан ч биднийг зєвхєн vхэл хvлээж байна, иймд байлдая гэжээ, ухрах газар бидэнд vгvй ар талд Хойд Африкийн элсэн цєлєєс єєр ухрах газаргvй гэж ярилцаад Монголын элчийн толгойг авч дайн хийе гэж тогтжээ. Энэхvv зоригтой шийдвэрт нєлєєлсєн бас нэгэн хvчин зvйл бол Хvлэг Хаантай муудалцсан Алтан Ордны Хаан Бэрх энэ vед элч илгээж Мамлуктай цуг Хvлэгийг дайлая гэжээ.Бэрх Лал шашинтан гэж єєрийгєє нэрийдэж байсан боловч vнэндээ тvvнд Хvлэгтэй муудах гол шалтгаан бол Чингисхааны vеэс Зvчийн vр садад хvртээсэн Кавказын нурууны ємнєд хэсгийн бэлчээр сайт нутгыг Хvлэгтэй булаацалдсан явдал бєгєєд энэ нь ч бас зєвтгєх талтай байсан бєгєєд , дайран дээр давс гэж Хvлэгийн цэрэгт хvч єгч Багдадыг эзэлж явсан Зvчийн удмын 3 Хан Хvv учир битvvлэгээр Хvлэгийн ордонд нас барж тэдний албат нар Хан Хvv нар хор ууж vхсэн гэж баталсан аж.Бэрх Хаан Лал шашинд талтай байсан нь vнэн боловч vндсэн шалтгаан нь дээрх шалтгаан гэж vзэх бvрэн vндэстэй гэнэ.Vvгээр ч зогсохгvй чухамдаа Єгєдэйн удмаас Хаан ширээг Тулуйн удмын Мєнх Хаанд авч єгсєн гол хvн бол Батын заавраар гардан гvйцэтгэсэн Бэрх байсан бєгєєд тэжээсэн бяруу тэрэг эвдлээ гэж хэлэхээр байдал vvсжээ.Мамлукууд Айн Жалутад байсан монгол цэргийн тоог ч бас багцаалж байсан учраас айхгvйгээр байлдах шийдвэр гаргасан бол Хэт Буха жанжин ч бас байлдахгvйгээр айлгаад буулгаж авах бодолтой байсан байх талтай.Монгол цэргийн ангийг толгойлж байсан Байдар гэх жанжин Єгvл Бек гэх цэргээр элч зарж Мамлукын цэргийн хєдєлгєєнд орж байгааг мэдээлсэнд Хэт Буха байрлалаа орхихгvй байхыг тушаажээ. Гэвч Хэт Буха жанжинг амжмж ирэхэд Байдарын цэрэг цохигдож ухарсан байсан ч Хэт Буха єєрийн хvчинд эрдэж цэргийн хамт шууд довтолжээ.Энэ vед дайсан байрлалаа єєрчилж нууц отолтонд хэсэг хvчээ оруулан ухарч улмаар бvсэлж цохисон нь Монгол цэргийн аргаар єєрийг нь цохисон хэрэг болжээ.Энэ vед Хэт Буха жанжин цэргээ зоригжуулан Хvлэг Хаандаа ялагдлын мэдээ дуулгаж тvvний урмыг хугалснаас баатар зоригыг vзvvлэн байлдаж дуусая, бид баатар зоригтой байлдаж амиа алдсанаар Хааны цэргийн эхнэрvvд бэлэвсэрнэ, vнасан азарга маань vрэгдвэл Хааны адуун сvргийн гvv нэгэн жил унагалахгvй, гэвч Хаан биднээр бахархаж бидний єшєєг авах болно гэж хэмээн цэргээ зоригжуулж хэлээд цэргээ толгойлон байлдсан ч цэргvvд нь ухарч тэрээр мянган цэрэг мэт аймшиггvйгээр байлдсаар улмаар амьдаараа олзлогдсон гэжээ.Мамлукын цэрэг ойд орж бvгсэн Монгол цэргийг ойг шатаан шахаж хядаад улмаар Монгол цэргийн хvрээг эзэлж тэнд байсан хvvхэд, эмэгтэйчvvд тvvний дотор Хэт Буха ноёны Хатанг олзлон, бусад хvмvvсийг бvгдийг тарчилган цаазалжээ.Хэт Буха Ноёныг Мамлукын Хаан Кудузын єргєєндєє авчирч ингэж хэлжээ, Худал vг хоосон амлалтаар хууран бидний орон гэрийг устгаж, олон баатар эр эхнэр хvvхдийг хєнєєсний тєлєє буруу номтон чамайг цаазаар авна гэжээ, vvний хариуд хvлээтэй байсан Хэт Буха эгц єндийн босож ирээд огтхон ч айсан шинжгvйгээр бид ялан дийлэх болно, хэрвээ чи намайг цаазалвал би vvнийг чи биш бурхны таалал гэж vзнэ, чиний єнєєдрийн ялалт бол хэсэг зуурын юм, энэ мэдээ Хvлэг Хаанд хvрмэгц тvvний хилэн бадарч Азербайжанаас Египет хvртэл єшєє хорслын тэнгис буцалж Мамлукын нутаг Монгол цэргийн морин туурайн дор талхигдан дуусна гэжээ. Хvлэг Хаанд над шиг цэрэг эр гучин тvм бий бєгєєд тvvний зєвхєн нэг нь би гэжээ. Тvvний зоригтой байдал, баатарлаг чанар нь Кудузыг цочроож тvvнийг vтэр цаазалж толгой гар хєлийг салган Мамлукын нутгаар шонд тараан єлгєсєн гэнэ. Vнэхээр Кудуз Султаны тvрхэн зуур баярласан бєгєєд хэдхэн хоногын дараа єєрийн цэргийн жанжин Байбарын гарт амиа алдсан юм.Баатар зоригт эрээ алдсан Хvлэг Хаан ихэд харамсан гуниглаж, тvvний нэрийг мєнхлєн vлдэж хоцросон гэр бvлийхнийг нь тэтгэж халамжилсан гэжээ.Харамсалтай нь Алтан Ордны Бэрх Хаан , Мамлукын шинэ хаан Байбартай 2 фронтод зэрэг байлдах нь хэцvv болсноос Хvлэг Хаан баатар эрийнхээ єшєєг авч чадаагvй ажээ.1262 онд Бэрхийн цэргийг толгойлсон Ногай ноёнтой байлдаж нэлээн ялагдсан бол Тvvний хvv Абага Ногайг дийлж тvvний хvрээг эзэлжээ. Гэвч Абага Бэрхэд цохиулан ухарчээ, удалгvй Хvлэг Хаан нас барж дайн тvр зогсоод 1265 онд Бэрх дахин томоохон хvчээр Ил Хааны улсыг довтолсон боловч энэ vедээ єєрєє нас барж дайн зогссон гэжээ. Энэ дайныг Хvлэгийг залгамжилсан Абага хаан vргэлжлvvлж 1270 онд Бэрхийг залгамжилсан Хайдуг тєлєєлж байлдсан Барак Хааныг цохиж байжээ.Энэхvv дайн бол Чингисийн vр сад хоорондоо байлдаж эхэлсэн эхний том тулаан болсон бєгєєд 1264 онд Хубилай Аригбєхтэй байлдсан аж. Дайны зорилго ба тvvхийн давталтМонголын Эзэнт гvрний ил тунхагласан нэгэн тунхаглал бол Мєнх Тэнгэрийн таалалаар Монголчууд ертєнцєд эзэн суух ёстой гэсэн онол байсан бєгєєд Хєхрєгчид Хєх тэнгэр Хєрстєд Монголчууд эзэн гэж тамгаа сийлсэн нь чухам ийм л учиртай билээ.Єгєдэй Хаан Хятадыг бvрэн эрхшээлдээ оруулхын сацуу баруун Оросоор дамжин баруун европыг эзлэн авч улмаар Лалын орнуудыг эзлэх бодлоготой байсан бол Мєнх Хаан Иран Иракийг эзлэн улмаар газрын дундад тэнгис Тvркээр дамжин баруун Европод хvрч дэлхийд эзэн суух дээдсийн гэрээслэлийг биелvvлэхээр зэхэж байсан юм. Их Монгол гvрний ємнєє тавьсан зорилго тухайн vед дэлхий дахинд гvйцэтгэж байсан vvрэгийг ойлгохыг хvсэж байгаа хvмvvс єнєєгийн Америк буюу Супер Повертэй харьцуулж vзэхийг барууны тvvхчид зєвлєсєн байдаг. Vvний жишээ нь 1252 онд Мєнх хааны зарлигаар Иран болон Арабын орнуудыг тєвхнvvлэх vvрэгийг тєрсєн дvv Хvлэг Хаанд єгчээ. ХvлэгХаан Иран Ирак Гvрж Армян Азербайжан улсуудыг эзлэн дуусгаж Иранд тєвтэй Табриз гэх хотоор нийслэлээ хийж дэлхийн тvvхэнд Ил Хаадын улс хэмээн нэрээ мєнхєлсєн хvчирхэг бєгєєд Монгол хvн болгон мэдэж бахархаж баймаар нэгэн улсыг байгуулсан юм.Яах аргагvй тухайн vед эзлэн тvрэмгийлэл нь энх амгалан байдал авчирч худалдаа наймаа цэцэглэж олон хэл шашны хvмvvс нэг дээвэр доор эвтэй амьдрах боломж олгосон нь онцлог билээ.Нэгэн жишээ татахад 1258 онд Багдад хотыг эзлэхэд хотын оршин суугчид, зарим удирдагчид хvсэлт тавин харгис хэрцгий Халифийн дарлалаас чєлєєлєх хvсэлт тавьсан байдаг. Халиф олзлогдсоныхоо дараа арвин их алт мєнгєєр хахууль барьж амиа гуйхад нь Хvлэг хаан ард тvмнээсээ харгис ширvvн аргаар хурааж авсан баялгаа ид хэмээн тvvний ам луу алт мєнгє цутгахыг тушаасан байдаг.Харин 525 жилийн хастай Аббасидын гvрний сvvлчийн хааныг Монгол ёсоор хvндэтгэж цусыг нь газарт дусаалгvй нойтон эсгийд боож хороосон гэдэг.Ийнхvv Монголчууд дэлхийг эзлэн нэг дээвэр дор нэгтгэн энх амгалан байдлыг тогтоон дундад зууны vед газар авсан vндэстэн ба шашны ялгаан дээрээс vvссэн эцэс тєгсгєлгvй дайныг зогсоогч хvчин болж байжээ.Хэдийгээр монголчууд дайн хийж байсан боловч дайны дараагаар тухайн улс орнуудын байдал хурдан сэргэж худалдаа наймаа улам хєгжиж байсныг судлаачид харьцуулан баталсан байдаг. Харамсалтай нь Мєнх Хаан Хятадад дайн хийж яваад халуун орны євчний учир амиа алдсан бєгєєд тэрээр жижигхэн хот шиг юм эзлэх гэж яваад хэтийн том зорилгодоо хvрч чадагvйдээ нас барахын ємнє ихэд харамссан байдаг нь тvvхэнд vлджээ. Монголын орчин vеийн томоохон тvvхч Ч.Далай гуай ч Эзэнт гvрний Хаан хvн жижиг дайнд єєрийн биеэр дайн толгойлон явж байж амиа алдсан нь алдаа болсон гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг. Мєнх Хаан нас барснаар Монголын эзэнт гvрэн задралын шатандаа орсон тєдийгvй Хубилай Хаан ширээнд сууж нийслэл хотыг Хархорумаас Бээжинд шилжvvлснээр Монгол нутаг давааны арын орон болж улс тєр эдийн засгийн ач холбогдлоо алдсан билээ. Тvvх давтагддаг гэж vv хэмээн хvмvvс гайхан асуудаг, хааяа тохиолддог байж болох юм.1241 онд Дунай мєрний эрэг дээр Унгарын Бэллэ хааны цэргийг бут ниргэж улмаар Легнитцд Польшийн армийг бутцохин Баруун Европыг эзлэн дуусгахад алхам дутуу байсан Монгол цэргийг гэдрэг эргvvлэн татсан шалтгаан Єгєдэй Хааны тэнгэрт хальснаас болсон билээ. Ийнхvv Лалын ба Христийн ертєнц Тэнгэр шvтээнт Монголчуудын бvрэн эрхшээлд ордогын даваан дээр Монголын Эзэнт гvрний 2 Хааны vхэл тэднийг аварсан байдаг. Дээрх хоёр тохиолдолд аль алинд нь цэрэг дайны байдлыг судалсан судлаачид Монгол цэргийн хvчийг зогсоож чадах цэргийн хvч эсрэг талуудад байгаагvй гэдэг дээр санал нэгддэг билээ. Энэхvv Айн Жалутын тулалдаан єнгєцдєє харахад дэлхийг эзлэх Монгол цэргийг зогсоосон мэт боловч Хааны vхэл, Алтан Орд Ил Хааны улсын зєрчил л Монголчуудыг зогсоосон билээ.Vнэхээр Монголын эзэнт гvрнийг байгуулсан эзэд нь болох монголчууд хоорондоо байлдаж мєхєєсєн билээ.Айн Жалутын ялагдал, vр дагаварЭнэхvv тулалдааны ач холбогдолыг лалын тvvхчид єндрєєр vнэлдэг боловч энэ тулалдаан Лалын Ертєнцийг Ноёрхох Монголын санаархалд саад болоогvй билээ. Vvнтэй ижил тєстэй нэгэн жишээ бол 1280 онд Куликовын талд Монгол цэргийг цохисон хэмээн хєєрдєг Оросын тvvхчдийн жишээ билээ.Энэ тулалдаанд Мамай Хааны удирдсан Монгол цэрэгт хvч єгєх ёстой байсан Литвын цэрэг хоцорч Монголчууд хохирлоос сэргийлж ухарсан юмуу ялагдсан юм уу гэдгийг ялгах хэрэгтэй бєгєєд даварсан Москваг дараа жил нь Тохтамыш Хаан амархан эзэлж аваад шатааж шийтгэсэн байдаг.Vvнээс хойш 1480 хvртэл Москва татвараа Алтан Ордод єгсєн байдаг бєгєєд хэрвээ ач холбогдолтой гэж vзвэл 200 жилийн дараа л энэ байлдаан жинхэнэ утгаараа ач холбогдлоо єгсєн байх гэж бодогддог.Ил Хааны улс Мамлуктай 1269, 1277,1280,1299, 1300, 1302 онуудад олон удаа байлдсанаас 1299 онд Ил Хааныхан Дамаскийг эзэлж Хэт Буха жанжныхаа єшєєг авсан байдаг, 1399 онд Доголон Тємєр Хаан бас нэгэн удаа Дамаскийг шатаасан байдаг.Энэхvv удаан vргэлжилсэн амжилтгvй дайныг судалсан эрдэмтэд олон хvчин зvйлийн нєлєєг авч vзэхийг санал болгосон байдаг.Сирийн нутаг бэлчээрийн даацгvй байсан, Мамлукын удирдагчид монгол цэргийн бvрэлдхvvнд байлдаж явсан монгол цэргийн тактикийг мэддэг байсан, Ромын Паптай холбоо тогтоосон Ил Хааныхан тvvнийгээ ашиглаж чадаагvй, Нєгєє фронтод Алтан Ордны Хаадтай давхар байлдаж байсан, зэрэг олон хvчин зvйл нєлєєлсєн байдаг.Хэдийгээр Монголчууд Мамлукын улсыг бvрэн мєхєєж чадаагvй ч Лалын ертєнцийг бvхэлд нь эхшээлдээ байлгасан юм.Ил Хааны улсын Хаад єєрсдєє Лалын шашинд 1295 онд албан ёсоор орсон бєгєєд Лалын ертєнцийг удирдан чиглvvлэгч гол хvчин болон хувирсан бєгєєд тvvний халааг авсан Доголон Тємєр Хаан ба Монгол угсааны Жалайрид улсууд нийтдээ 200 гаран жил 1460 оныг хvртэл энэхvv vvргийг гvйцэтгэж байсан юм. Тvvхийг єєр єєрийн єнцгєєс харан тайлбарлах нь vндэстэн бvрийн эрх бєгєєд монголын залуу хvн болгон ийм нэгэн тулалдаан болсоныг мэдэж, Хэт Буха хэмээх баатар эрийг сэтгэлдээ хvндэлж явахад илvvдэхгvй бизээ.Тvvхийн хvрд эргэсээр єнєєдрийг хvрэхэд Лондонд цагаачилж ирсэн хєгшин залуу арабууд биднийг дарлаж байсан Монголын охид биднийх боллоо гэсэн шинжтэй залуу монгол охидыг хєтлєн маадгар алхахад, эцэг євгєдийн тvvхээ мэддэгvй охидууд маань vvнийг глобалчлал гэх аястай байх юм. Тєрийг бидний ємнєєс тvшиж байгаа 76 тvшээ маань сайд болж хахууль авахын тулд нvдэн дээр хэд хувирч уурлаж бас уйлж байхыг харахаар, аль эсвэл ноднин намар Монгол сонин дээрээс Ардчилсан нам Хувьсгалт намтай Ємнєговь хэмээх жижигхэн аймгийн засаг даргын суудлыг булаацалдаж байлдах шахлаа гэж уншчихаад Кавказын нуруунд орших Азербайжан ба Армян гэх бvхэл бvтэн улсыг Алтан Ордны улс Ил Хааны улстай булаацалдаж байлдаж байсантай харьцуулахад бид хичнээн жижигхэн болоо бэ дэлхийн хэмжээг тодорхойлж явсан хvмvvсийн vр сад Хурд хамтлагын дуулдаг шиг дэлгэсэн дээлний хэмжээнд орчихсон юмуу гэж асуумаар санагддаг.Тvvх єєрєє єнгєрч баларсан зvйл мэт боловч сургамж нь vргэлж шинэ байдаг гэж нэгэн хvн ухаантаны хэлсэн vгээр дуусгая.

1 comment:

ENJI said...

Яасан үнэн үгсийг бичээвээ. Үнэхээр талархалтайгаар уншлаа.