Followers

Tuesday, 16 October 2007

Лондонд нээгдсэн Манжийн Хаадын тухай үзэсгэлэнгээс

Лондонгийн Royal Academy of Art энэ жил Манжийн хүчирхэг 3 хаан болох Kangxi (1662—1722), Yongzheng (1723—35) Qianlong (1736—95) нартай холбоотой үзэсгэлэн гарч .
Энэхүү хэсэг дотор байгаа зурагнуудаас Монголтой холбоотой нэгэн зураг бол Цэрэн гэх халх эрийн хөрөг байх юм. Энэхүү эр нэлээн зайтай эр байж дээрх хааны 10 дугаар охитой гэрлэн улмаар том алба хааж байсан гэх бөгөөд Хаадын зураг хөргийг хадгалдаг сүмд түүний зураг тавигдан хадгалагдсан эх орноо худалдсан эр аж.
Qianlong (1736—95) Хааны хэсэг төгсгөлийн танхимд байна. Энд дээрх хааны хэрэглэж байсан сэлэм, эмээл, гаанс , аяга таваг гээд их олон зүйл байна.
Энэ танхимд байгаа Монголтой холбоотой зурагнууд нэлээн байна.
Үүн дотроос хамгийн том бөгөөд эмгэнэлтэй нь 1755 онд Манжын Хаан Монголын Торгуудуудыг дагаар орохыг хүлээн аван ёслол үйлдэж байгаа маш том зураг байх юм. Энэхүү зураг дээр маш том нэгэн монгол гэр барьж эргэн тойронд бас хэд хэдэн жижиг гэрүүд барьж, том гэрийн өмнө идээ засан түүн лүү Хаан гар тэргэн дээр залран явж байгаа бөгөөд монголын торгуудын ноёд хэмээх том босоо малгайтай лам захтай дээлтэй төстэй дээл өмссөн олон ноёд чононд хашуулсан хонь мэт зогсож байгаа зураг байлаа.
Дараагийн зураг нь дээрх ёслолын дараах ан хийж байгаа зураг бөгөөд нөгөө монголын торгуудууд хэмээн бичсэн дээрх ноёд Манжийн хааны ан хийж ур чадвараа харуулан байгааг хүлцэнгүй ширтэн зогсох аж. За ингээд бас бус олон юм байлаа би ч Монголын хаад гадны хаадыг буулган авч байгаа зураг олныг үзэж баяссан болохоор энэ удаа жаахан тиймхэн гэдрэг харьж билээ.
http://www.threeemperors.org.uk гэсэн вэб сайтнаас хэрэгтэй мэдээлэлийг авч болохоос гадна нэлээн зурагнууд байна.

No comments: