Followers

Tuesday 16 October 2007

Голфийг монголчууд европт авчирсан уу

Мэдээ
Их Британийн нэгэн томоохон сонины саяхны дугаарт Монголчууд голъфийг үндэслэсэн гэж үү, хэмээсэн нэгэн нийтлэл гарчээ. Хятадын дэлхийд нэртэй Палас музей болон Хятадын Гольфийн холбоо хамтран 2 жил гаран судалгаа хийсний эцэст дээрх мэдэгдлийг хийжээ. Тэд 13 зууны үеийн нэгэн Монгол хаан гольфтей төстэй БӨМБӨГ ЦОХИХ хэмээх тоглоомыг тоглож байгаа зургийг үүнийхээ нотолгоо болгон тавьжээ. Зураг дээр монгол дээл гуталтай нэгэн хаан гольфийн цохиураар цохиж байх бөгөөд эргэн тойронд нь зарц нар нь бололтой хүмүүс харан зогсох аж. Хятадууд дээрх БӨМБӨГ ЦОХИХ хэмээх тоглоомын 1282 онд зохиогдсон дүрмийг бас олж танилцуулсан байна. Шотландад 1400 оны орчимд үүссэн хэмээн үздэг гольфийг ийнхүү монголчууд тэднээс өмнө тоглож байсан бөгөөд хэрхэн европт ирж дэлгэрсэн бол гэсэн асуултад дээрх судлаачид монголчууд европд хятадын дарь, хэвлэлийн технологийг авчирсаны адил замаар ирсэн байхыг үгүйсгэхгүй хэмээжээ. Дээрх баг мөн тэр үеийн цохиур болон бөмбөгийг дууриалган үйлдэж хүмүүст сонирхуулжээ. Хубилай хааны үед ордонд тоглож байсан поло тоглодог байсны баримтыг дэлхий нэгэнтээ сайн мэддэг бол тэнд бас монголчууд гольф тоглодог байсан болж таарлаа. Бидний дээдэс одоогийн дэлхийн дээдсийн зугаа гаргадаг тоглоомоор 800 жилийн өмнө тоглож байжээ.




O. Batbayar londongoos

Британы сонин дээр гарсан монголын тухай сонирхолтой нийтлэлүүд

монгол цэргийн талаар
http://women.timesonline.co.uk/tol/life_and_style/women/relationships/article2067532.ece
өндөр монгол эрийн талаар
http://www.timesonline.co.uk/tol/news/world/asia/article2080188.ece
монголчууд гольфийг үндэслэсэн үү
http://www.timesonline.co.uk/tol/news/world/asia/article709878.ece
монгол сумо
http://sport.guardian.co.uk/columnists/story/0,10260,935230,00.html

Тамхичидтай дайн зарлах цаг болжээ буюу Тамхийг олон нийтийн газар татахыг хориглох хууль батлах цаг болжээ

Тамхичидтай дайн зарлах цаг болжээ буюу Тамхийг олон нийтийн газар татахыг хориглох хууль батлах цаг болжээ
Яагаад Европ Америкийн олон орнууд Тамхины асуудлыг хурцаар тавьж тамхийг олон нийтийн газар татах асуудлыг хориглох болсоны нэгэн шалтгаан нь сүүлийн үеийн олон судалгаагаар тамхины утаа зөвхөн тамхичнаа биш бас хажуу дахь хүнээ хүчтэй хордуулж байгааг нотолсон явдал билээ. Англи улс энэ 2 сарын 14 нээс Олон нийтийн газар таихи татахыг хориглох хулиа баталлаа.
Саяхныг хүртэл томоохон Тамхины үйлдвэрлэгчид Тамхины талаархи судалгаануудыг нуун дарагдуулах буюу судалгааны үр дүнгээс юуг нь хэвлэх юуг нь хэвлэхгүй байхад нөлөөлж байсан явдал юм. Үүний нэг жишээ нь Philip Morris компани Германд судлаачдын баг бүрэлдүүлж, судалгааны үр дүн Philip Morris- ийн бизнест нөлөөлхгүй байхаар зохицуулж чадсан байсныг Лондонгийн Их сургуулийн судлаач профессор Мартин МкКее 2002 онд гаргаж олон нийтэд ил болгосон юм . Тэрээр хэлэхдээ Тамхиний томоохон компаниуд судалгаанаас пассив смокинг буюу тамхичны эргэн тойрны хүмүүс хэрхэн хордож байгаа хэсгийг нийтлүүлэхгүй байхад маш их мөнгө хүч зарцуулж байсан нь нотлогдсон юм. Үүний тулд тэд судлаачдыг, хэвлэн нийтлэгчдийг худалдан авч, улмаар хэвлэгдэж чадсан судалгааны үр дүнг бодит биш хэмээн олон нийтэд итгүүлэх ажлыг маш амжилттай явуулсанаас саяхныг хүртэл тамхичны орчны хүмүүс хэрхэн хордож байгаа үнэн дүр зураг нууцлагдаж чаджээ.
Дэлхийн эрүүл мэндийн томоохон сэтгүүлүүд дээр хэвлэгдэж , судалгааны үр дүн нь үнэн бодит хэмээн нотлогдсон сүүлийн үеийн олон судалгаагаар тамхины утаа тамхичнаасаа илүү орчны хүмүүсийг ямар хүчтэйгээр хордуулж байгаа нь улам илүү тодрох боллоо. Тамхичны эхнэр хөхний хавдраар, уушигны хавдраар бас зүрхний инфарктаар өвчлөх явдал эрс нэмэгддэг бол тамхичин ээжээс төрсөн хүүхэд жин бага, амьсгалын замын өвчнөөр өвчлөмтгий бөгөөд тамхичны ахлах насны хүүхдүүд депресст өртөмтгий болохыг бас нотолж амжжээ. Швэдэд хийсэн судалгаагаар эцэг эх нь тамхичин ба тамхичин биш айлын хүүхдүүдийн цусанд дахь никотны хэмжээ 200 хувиар ялгаатай байгааг гаргаж иржээ. Зарим судалгаагаар тамхичин айлын тэжээвэр нохой муурнууд ч богино настай өвчлөмтгий гарч байгаа аж. Эхнэр нь тамхичин бол эр нь бэлгийн сулралтай болчих магадлал байгааг ч зарим судалгаагаар тогтоожээ. Тамхичин эрүүл мэндээрээ өөрөө хохирч үеийхнээсээ 10-20 насаар бага насалж, эрт залуудаа татаж эхэлсэн бол уушигны хавдарт өртөмтгий болж, дээр дурдсан зүрхийн инфаркт, ходоод, нарийн бүдүүн гэдэсний шархлаагаар өвчилж, астма, төвөнхийн үрэвсэл хавдар тамхичдын дунд өндөр гарч, бас бэлгий сулралтай болох бөгөөд ер нь тамхитай холбоогүй өвчлөл үлдээгүй төдийгүй зарим судлаачид ууц нуруугаар өвдөж хатгадаг хүмүүс бүгд тамхичид байгааг нотолжээ. Их британид хийсэн судалгаагаар архаг тамхичид харааны болон цээжний ой тогтоолт муу байгааг нотолсон бол, гэмтлийн эмнэлэгт ясаа хугалаад ирсэн өвчтөнүүдээс тамхичдын ясны бороололт муу байгааг нотолж үүний шалтгаан нь никотин ясны бороолотод чухал үүрэгтэй минералууд болон витамины зөөвөрлөлтийг багасгаж байгааг нотолсон бол, Шведэд хийсэн судалгаагаар сэтгэцийн шизофрени өвчний сэдрэлт нь архаг тамхичдын дунд элбэг байгааг нотолсон байна. АНУ-ын Филаделпид 7000 оюутан хамрагдсан судалгаагаар таихичин оюутнууд сурлагын хамгийн муу дүн үзүүлж байгааг нотолж тамхичид хар тамхи хэрэглэгч болох хамгийн өндөр магадлалтай байгааг харуулжээ.
Товчхондоо Тамхичин хүн өөртэйгээ цуг гэр бүл үр хүүхэд, бас цун ажилладаг хүмүүсээ, хажуугаараа өнгөрөх танихгүй хүнтэй цуг нь зөвхөн амьсгалын замын төдийгүй эрхтэн төдийгүй бусад бүх л эрхтэн систем үүнээс сэтгэц, хоол боловсруулах, цусны эргэлтийн төдийгүй хөдөлгөөний эрхтэн булчин ясыг нь хүртэл хордуулж байдаг хорт утааны яндан болох нь тод харагдаад байх юм.
Олон нийтийн газар тамхи татахыг хориглох хуулийг анхлан АНУ-ын муж улсад хэрэгжүүлсэн бөгөөд удалгүй Ирланд Финланд, Итали, Шинэ Зеланд, Норвег хэрэгжүүлж Их Британид энэ 3 сараас Шотландад хэрэгжүүлсэн бөгөөд Англид хойтонгийн 7 сараас хэрэгжүүлж эхлэх аж. Улс болгон өөрийн онцлогтойгоор хуулийг батлан хэрэгжүүлэх хугацаа болон цагийг нарийн тооцдог аж. Жишээ нь Шотландад 3 сард гадаа дулаарч хүмүүс гадаа тамхи татах боломжтой болсон үед хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хагас бүтэн сайнд эхлүүлсэн нь тамхичдыг амралтын өдрүүдэд зөвхөн гадаа тамхи татаж заншуулах гэсэн хэрэг аж. Ирланд гэхэд Айриш пуб-аараа зартай газрын хувьд пуб-нд тамхи татахыг хориглох нь бизнес эрхлэгчдэд ихээхэн хохиролтой хэмээн эсэргүүцэл их гарсан боловч бодит байдал дээр орлогод нөлөөлөөгүй аж. Англид олон нийтийн газар татахыг зохицуулахдаа хувийн машинд татахыг зөвшөөрч харин компаны бүртгэлтэй машинд татахыг хориглосон нарийн зохицуулалт хийсэн төдийгүй зөвхөн гишүүд нь ордог хувийн клубуудын эсэргүүцлийг үл харгалзан тэнд тамхи татахыг хориглосон аж. Хууль зөрчигчдөд мөнгөн торгууль ноогдуулж шаардлагатай бол баривчлах аж. Америкийн Калифорни мужид Олон нийтийн газар тамхи татахыг хориглох хуулийг анхлан хэрэгжүүлсэнээс хойш 2 жилийн дараа хийсэн судалгаагаар хүн амын 75 хувь нь энэхүү хуулийг сайшаасан тоо гарчээ.
Манай улс надад олдсон тоогоор 2001 онд 115 төрлийн 2.6 сая блок тамхи импортоор оруулж ирсэн нь иргэн бүр нэг блок тамхи татсан гэсэн үг болжээ. Энэ нь 1999 оныхтой харьцуулахад 30 хувиар өссөн бөгөөд саяхнаас өөртөө үйлдвэрлэдэг болсоныг оруулж тооцвол овоо өссөн тоо гарах байх. Тамхин дээр ноогдуулах татварыг нэмж үнийг өсгөж , насанд хүрээгүй хүнд худалдахыг хориглох нь бас чухал байх. Их Британид хайрцаг тамхи 10000 орчим төгрөгний үнэтэй бол Монголд 500 төгрөгөөр тамхи авч болж байна. Манай улс тамхийг суртачлахыг хориглосон хууль баталсан нь сайшаалтай болвч тамхины эсрэг сөрөн суртачилгааг хийхгүй байгаа төдийгүй тамхи таталтын тархалтын талаар тодохой судалгаа алга байна. Европын холбооноос 4 сарын 12 нд Герман болон Люксембург улсуудыг Тамхины зар суртачилгааны хуулийг хориглосон хуулиа батлахгүй байгаатай холбогдуулан сануулга явуулсан бөгөөд Тамхитай тэмцэх талаар сүүл мушгиж байгаа оронд Герман багтаж байна. Үүнтэй адил Монголд хэрэглэж байгаа Тамхин дээр бичсэн Тамхи таны насыг богиносгоно гэх зэрэг модон үгтэй суртачилгааг арай бодитоор жишээлбэл тамхичны уушигны зураг ч юмуу, эсвэл хүнд хүрэх үгээр аль эсвэл тамхинаас шалтгаалсан нас баралт, өвчлөлийн тоонуудыг нийтлэх мөн хошин зургуудаар ч хүргэх өөр аргуудыг бодмоор. Мөн залуусыг тамхичин болгохоос сэргийлэх сургалт суртачилгаа үгүйлэгдэж байнаа. Америкад залууст зориулсан хүчирхэг зар суртачилгаа нэг жилийн дотор 300000 залуусыг тамхичин болохоос сэргийлж чадсан тоог саяхан нийтэлж байна.
Олон нийтийн газарт тамхи татахыг хориглох гадны орнуудын хуулийг судлан өөрийн хуулийг батлахад оройтоно уу гэхээс эртдэхгүй болжээ. Тамхийг албан газар, хоолны газар цэнгээний газар татахыг хориглох нь тамхичдыг шахах төдийгүй шинээр татаж эхлэгчдэд тамхи татах орон зайгүй болгосноороо шинээр тамхичид төрөн гарах замыг хаах юм.
Хүний Их Эмч О. Батбаяр Лондонгоос бичиж ирүүлжээ

Монгол Архидалт

МОНГОЛЧУУДЫН АРХИНЫ ТҮҮХ
Нүүдэлчин монголчууд хэрэглэж заншсан спиртийн агууламж багатай шимийн архи ба айрагаа зөв тохируулан хэрэглэдэг байсныг Карпини хотын жуулчин Жоны 1245 онд Монголд зорчсон тэмдэглэлээс харагддаг бөгөөд энэ нь Чингис Хааны Их засаг хуульд архины хэрэглээг зохицуулсан заалт оруулан мөрдсөний үр дүн юм. Харин архинаас болж хохирсон Монголын түүхийн нэгэн томоохон хохирол бол Өгэдэй хаан 1242 онд архи ууж байгаад амиа алдсан нь Монголын эзэнт гүрний цаашдын хувь заяаг огцом өөрчилсөн үйл явдлын эхлэл болж улмаар Австрийн нийслэл Вена хотын үүдэн дээрээс Монгол цэргийг буцаахад хүргэсэн байдаг. Ийнхүү баруун европ Монгол цэргийн түрэмгийлэлээс азаар аврагдсан байдаг. Хаан албан ёсоор залгамжлагчаа тодорхойлоогүй байсан нь хаан ширээг олон ил эзэнгүйдүүлж улмаар алтан ургийханг Өгөдэй Цагаадайн удмыхан ба Зүч Тулуйн удмыхан гэсэн 2 бүлэгт хувааж тэдний хооронд хаан ширээний тэмцэл хурцдаж Монгол гүрнийг мөхөөх шууд эхлэл нь гадны хүчин зүйлээс биш харин Өгэдэй хааны бор дарсны асуудлаас болж үүссэн гэлтэй.
Үүний дараахь бас нэгэн эмгэнэлт явдал нь Хубилай хааны байгуулсан Юань гүрний хувь заяа аж. Хубилай хааныг нас барсны дараахь жилүүдэд ордонд хэвийн үзэгдэл болсон найр хурим архидалт нь олон бага хаадын аминд хүрсэн хуйвалдаанаар дуусч улмаар засгийн хүч суларч Юань гүрний мөхөлд хүргэхэд нэгэн хүчин зүйл болсон гэж түүхэнд тэмдэглэгджээ. Энэ удаа Хятадын ард түмэн монголын 100 жилийн дарлалаас аврагджээ.Юань гүрнийг мөхсөний дараагаар Монгол гүрнийг зүүн ба өмнөдөөс нь идэж эхэлсэн Манжууд шашны нөлөө ба дотоодын эвдрэлийг хөөрөгдөх аргыг хэрэглэн Монголыг эзэлж авсан байдаг. Харин Буриад, Тува Халимаг болон Зүүнгарын улсын бүрэлдхүүнд байсан одоогийн Алтайн хязгаар зэрэг монгол угсааны улсуудыг Оросууд хурдан бууны давуугаар эзэлж аваад Орос архиар угжин эрхшээлдээ байлгах аргыг хэрэглэжээ. Үүнтэй адил хувь тавилан Монгол гаралтай хэмээн генетикийн болон бусад судалгаагаар нотлогдсон Америкийн Индиан нарт бас тохиолдсон бөгөөд тэдний газар нутгийг булаан авахдаа америкчууд мөн л архидалтыг зэвсэгээ болгосон байдаг.Октябрын хувьсгал оросоос хатуу цагаан архитай хамт импортлогдсон болохоор монголчууд коммунист дэглэм тогтсон 70 жилд орос маягаар ажиллаж амьдарч бас ууж сурчээ. Харин ардчилсан хувьсгал дэлгүүрийн лангуун дээр архи давс хоёрыг л үлдээсэн нь ерээд оны төгсгөл хүртэлх шорвог он жилүүдийг архиар даруулах ганцхан сонголт олгосон аятай болж.Хятадын бүрэлдхүүнд автономит эрхтэй багтаж энэ зовлонт түүхийн 50 жилийн ойг гашуудан тэмдэглэсэн өвөрмонгол ах дүүс маань энэ үед бидэн шиг 38 градус биш харин 60 градусын хятад архинд түлэгдэнхэн эмгэнэлт хувь заяатайгаа эвлэрэн суужээ. Архидалтын түүхээс ийнхүү жишээ авсаны учир бол архидалт аливаа ард түмний түүхэнд гашуун мөрөө үлдээж хэдэн арван үе дамжин архины гашуун зовлонг амсаж болохыг сануулах гэсэн билээ. Хатгах сумнаас харьж буцдаггуй хатуужил ихт Монголчууд хар усны өмнө хальтирч унаад байдагийн бас харьж буцдаг шалтгаан юу билээ. Үүний хариултыг цааш мөшгөе.
АРХИНЫ АСУУУДАЛ АРАЙ УДАМД МИНЬ БАЙДАГ ЮМ БИШ БИЗ?
Архичины хүүхэд архичин болох магадлал маш өндөр байдаг нь аль эрт нотлогдсон төдийгүй чухам ямар генүүд нөлөөтэйг аль эрт эрдэмтэд тогтоосон аж. Харин монголчуудын хувьд үүн дээр бас нэг нэмж анхаарууштай зүйл гарч иржээ. Хэдийгээр Монголд хийгээгүй ч гэсэн Хятад Япон Тайван зэрэг орнуудад Монгол хүмүүсийг оролцуулан хийсэн судалгаагаар архи буюу этилийн спиртийг хүний элгэнд задлах alcohol dehydrogenases (ADHs) ферментийн идэвхтэй хэлбэрийн хянадаг ген ба aldehyde dehydrogenases (ALDHs) гэдэг ферментийг хянадаг генийн ALDH2*2 гэх хослолын тархац нь Монгол үндэстнүүдийн хувьд бусадтай харьцуулахад маш бага нь нотлогджээ. Энэ нь шууд утгаараа монголчууд этилийн спиртийг задалж нүүрс ус болгон хүний биеэс зайлуулах ёстой ферментийн дутагдалтай гэсэн үг болно. Этилийн спирт монгол хүний биед удаан хугацаагаар байж согтолт нь удаан үргэлжлэх ба хор долоочихсон амьтан шиг болчихдогын учир энэ аж. Өнгөрсөн жил Орост хийсэн Vladimir Nuzhny судалгаанд Москва хотоос түүвэрчлэн авсан 400 оюутнуудын 50 % нь Монгол цусныхан байх агаад тэд архийг 1.5 дахин удаан задалж байх агаад согтохоороо догшин ширүүн болдогоороо судалгаанд оролцсон бусад оюутнуудаас ялгарч байна гэдгийг нотолж тэрийг нь барууны эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн явдал нь дээрхийг давхар нотлох аж. Их Британийн нэр хүнд бүхий сонин үүнтэй холбогдуулж оросын архичид орос царайтай боловч генийн хувьд монгол аж гэж бичсэн нь барууны түүхчдийн хэлэх дуртай Наполеоны хэлсэн "Grattez le Russe, et vous trouverez le Tartare." гэдэг эртний үгийг нотолсон гэлтэй. Хамгийн харамсалтай нь ийм генийн бүтэцтэй хүмүүс архинд донтох улмаар архаг архичин болох генетикийн хүчин зүйлийн нөлөө байгааг бас хэсэг судлаачид архаг архичдын дунд хийсэн судалгаагаар нотолжээ. Ийнхүү бидний монголчууд бас бидэнтэй гарал нэгтэй Буриад, Тува, Өвөрмонгол ах дүүс маань төдийгүй Оросууд нийгмийн хүчин зүйлээс гадна удамшлын шалтгаанаар архинд дийлддэг аж..
АРХИ БА ГЭМТ ХЭРЭГ
Монгол үгийн санд АГСАМ ТАВИХ гэх нэгэн үг байх аж. Ууж согтуурсан нэгэн ухаанаа алдаж бусад луу үг хэлээр болон нударгаар довтлохыг хэлнэ. Бусад хэлэнд тэр согтсон байсан гэхээс бус агсам тавьсан гэх үг байхгүй бололтой. Ийнхүү бусдаас гаж согтож ухаанаа алдсан Монгол хүн өөрийгөө хянах чадвар доройтож гэмт хэрэг хийх нь элбэг аж. Энэ нь мөн дээр дурдагдсан этилийн спиртийг задлах ферменттэй холбоотой байж болох юм.Судалгаагаар Монгол улсад гарч буй нийт гэмт хэргийн 18.2 %,онц ноцтой гэмт хэргийн 90 орчим хувь нь согтуугаар үйлдэгддэг аж. Архийг гэмт хэрэг хийх зорилгоор ууж биеэ бэлтгэн хийж байгаа хэсэг байхаас гадна архи ууж ухаан мэдрэлээ алдсаны улмаас санаандгүйгээр гэмт хэрэг хийж буй бас нэгэн бүлэг байгаа аж. Архийг тогмол хэрэглэснээс архидалтын тодорхой үе шатанд хувь хүний зан чанарт өөрчлөлт орж өөрийгөө хянах чадваргүй болж байгаа нь гэмт хэрэг хийхэд ямар ч хүнийг бэлэн болгож байгаараа архидалт хэмээх энэхүү архаг өвчний аюул хичнээн ихийг харуулна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 1990 онд 9060 байсан бол 1999 онд 23352 болж нэмэгджээ. Хэргийн улмаас нас барсан хүний тоо дээрх онуудад 553 байснаа 1281 болж нэмэгдэж шүүхээр ял шийтгүүлсэн хүний тоо 6035 байснаас 14255.Зах зээлийн системд шилжсэн 1990 – 2000 оны хооронд гарсан нас баралтын бүтцэд гарсан өөчлөлтөд хийсэн өөрийн судалгааг толилуулж байна.
Хүснэгт № 1а Хүснэгтийг О.Батбаяр
Хүснэгт № 1б Хүснэгтийг О.Батбаяр
Хүснэгтэд нас баралтыг насны ангилал ба хүйсээр үзүүлж зах зээлийн гарааны он 1991 онтой 1994 ба 1998 2000 оныг харьцуулан үзүүлжээ. Гол өөрчлөлт нь 24-54 насны эрчүүдийн нас баралт 1998 ба 2000 онд 50 % хүртэл нэмэгджээ. Физиологийн хувьд хамгийн эрүүл байх насны эрчүүд эрчимтэй хорогдсоны учир юүнд байна бэ?. Тэд ямар шалтгааны улмаас нас барж байна бэ?.Хүснэгт №3 ба № 4 дугаарт нас баралтад гарсан өөрчлөлтийг шалтгаанаар харуулав. Өвчний ангилал доторхи хамгийн анхаарал татсан хэсэг бол External causes хэсэг юм. Хүснэгт №2а ба 2б Олон улсын өвчний одоогийн ангилалаар энэхүү хэсэгт осол, гэмтэл, гэмт хэрэг зэрэг гадны шалтгаант хүчин зүйлээс шалтгаалан нас барагсадыг оруулж байна. Хүснэгт № 2а Хүснэгтийг О.Батбаяр

Хүснэгт №2б

1990
1992
1994
1996
1998
1999
2000
2001
2002
2003
total death
16401
17421
15000
15122
14573
14996
14236
14555
14933
15130
Death due to external causes
792
1359
1416
1524
1631
1862
1817
1809
1969
2089
Хүснэгтийг О.Батбаяр
Хүснэгт № 3а Age standardised death ratio per 100000 at age 15-34, 35-64 years for selected causes of death among men


15-34 men


35-64 men


1994/1991
1998/1991
2000/1991
1994/1991
1998/1991
2000/1991
All causes
1.2
1.4
1.2
0.9
0.8
0.9
Infectious disease
0.5
1.2
0.5
0.6
0.6
0.4
Cancer
1.0
1.1
0.7
0.8
0.5
0.7
Circulatory disease
0.9
1.3
0.8
1.1
1.0
1.2
Respiratory system
1.0
0.9
0.8
0.7
0.6
0.6
Digestive system
0.9
1.1
1.0
0.8
0.7
0.7
External causes
1.3
1.5
1.6
1.2
1.7
1.8
Хүснэгтийг О.Батбаяр
Хүснэгт № 3б Age standardised death ratio per 100000 at age 15-34, 35-64 years for selected causes of death among women
15-34 women
35-64 women
1994/1991
1998/1991
2000/1991
1994/1991
1998/1991
2000/1991
All causes
1.1
0.9
0.8
0.9
0.8
0.8
Infectious disease
1.0
1.2
0.7
0.6
0.3
0.3
Cancer
0.7
1.1
0.7
0.8
0.6
0.8
Circulatory disease
1.3
1.1
1.0
1.1
1.0
1.1
Respiratory system
1.0
0.6
0.7
0.7
0.5
0.7
Digestive system
0.8
0.7
0.5
0.8
0.7
0.6
External causes
1.6
1.6
1.3
1.2
1.1
1.1 Хүснэгтийг О.БатбаярҮүнээс харахад гадны шалтгаан дотроо гэмт хэрэг ба авто ослын улмаас нас барагсадын тоо 1990-2000 оны хооронд 2-3 дахин нэмэгдсэн төдийгүй сүүлийн 5 жилд энэ байдал ноцтойгоор дордож байгаа нь харагдах бөгөөд тэр тусмаа дунд насны эрчүүд голлож байна.Дээрх тоонуудыг энгийн хэлбэрт оруулан хэлье. Монгол улсад жилдээ 1999 оны байдлаар 16105 хүн нас барж байна. 1991 оны байдлаар гадны шалтгаант нас баралт 792 орчим байсан бол энэ тоо 2089 болон нэмэгджээ. Энэхүү нас баралтын дийлэнх нь архидалттай шууд буюу шууд бишээр холбогдож байна. Энэхүү тоон дээр архины шалтгаант хоол боловсруулах болон зүрх судасны замын өвчнөөр нас барагсадыг оруулан тооцбол дээрх тоо даруй 2 дахин нэмэгдэх нь. Харамсалтай нь техникийн шалтгаанаар ийм тоог гарган нотлоход бэрхшээлтэй байна. Орост хийгдсэн судалгаагаар Даваа гаригт архинд хордож болон архидалттай холбоотой дээрх болон бусад үхэл эрс нэмэгдэж байгаа олж тогтоон амралтын өдрүүдэд архийг хэтрүүлэн хэрэглэж байгаатай холбож тайлбарлажээ. Дээр хэлсэн гадаад шалтгааны улмаас жилдээ амиа алдаж буй 792- 2089 гэсэн тоог эргээд бас харья. Хэлмэгдүүлэлтийн үед Монгол улс 20000 иргэнээ алдсан. Ардчилалын эхний 10 жилд бас ялгаагүй 20000 хүнээ зүй бусаар алджээ. Израйл Палестины мөргөлдөөнд 2001-2005 оны хооронд амиа алдагсадын нийт тоо 2 талдаа 2000 хүнд хүрэхгүй байгаа гэдэгтэй харьцуулж үзвэл Монгол улсад иргэний дайн болж байгаа дүр зураг бууна. Халх голын дайнд 1939 онд Монгол улс 900 цэрэг эрсээ алдсан гэдэг. Энэ тоо архитай хийж буй бидний дайнд хэтэрхий их хохирол амсаад байгаа юм биш үү?. Өвчлөгсөд буюу энэхүү дайнд шархадсан дайчдын хувь заяа ч бүрхэг байна.Сүүлийн жилүүдэд нас баралтын бүтцэд зүрх судасны ба хавдарын ба эзлэх хувь огцом нэмэгдэж 1 ба 2 байрыг эзлэх боллоо.

Үүний нэгэн шалтгаан бол мөн л дээрх шархагдагсад аж. Архийг хэтрүүлэн олон жил тэр тусмаа 1990 оноос хойш ширүүхэн уусан дайчид зүрх судасны өвчнөөр эсвэл улаан хоолой ходоод элэгний хавдраар фронтыг орхиж байна. Архи дээрх өвчнүүдийг үүсгэхэд голлох нөлөөтэй нь нэгэнт судалгаагаар нотлогдсон төдийгүй архи уусан хугацаа ба өвчний үе шат үхэлд хүргэх хугацаа нь хоорондоо хамаралтай байгаа юм. Ийнхүү залуу дунд насны эрчүүд архидалттай холбоотой гэмт хэрэг эсвэл өвчлөлийн золиос болон ид хийж бүтээх насандаа сэтгэл түгшихүйцээр хорогдож эхэллээ.Монгол бүсгүйчүүд ч бас хоцрохгүй байгаагын нэг жишээ нь умай хөх өндгөвчний хавдар залуужиж бүсгүйчүүлийн амийг авдаг нэгдүгээр өвчин боллоо. Их Британид хийсэн судалгаагаар архи тамхи дээрх хавдруудыг үүсгэхэд тэр тусмаа залуу бүсгүйчүүдийн хувьд гол шалтгаан болдог нь нотлогдсон байна. Барууны эрдэмтэд Орост архидалттай холбогдолтой олон судалгааг сүүлийн жилүүдэд хийсэн бөгөөд Орос улс маш эмгэнэлтэй байдалд хүрээд байгаа билээ. Оросын ерөнхийлөгч В.Путин 25.04.2005 -нд ард түмэнд хандсан илтгэлдээ жилдээ 40000 хүн архинд хордон үхэж байгааг эмгэнэл гэж зарлан ард түмнээ архи бага уухыг уриалж байх юм. Орос улс нэг хүнд ноогдох согтууруулах ундааг архинд шилжүүлсэнээр архины жилийн хэрэглээ нь 15 литр гэж гарсан нь дэлхийд тэргүүлэх тоо болжээ. Монгол улс татвар төлж үйлдвэрлэсэн хэмжээгээрээ 3156,8 тонн спирт, 5510 тонн архи дарс 1999 онд үйлдвэрлэжээ. Үүн дээр гаднаас тавар төлж 10 сая литр согтууруулах ундаа орж иржээ. Хэрэв бид хууль бус наймааг үүн дээр нэмвэл бид мөн л дэлхийд дээгүүр давхимаар тоо гарахаар байна. Бид оросоос дутахгүй эмгэнэлт байдалд хүрээд байгаа юм биш үү?. Орост Чеченийн дайнаас гадна Архины гэх иргэний дайны гал улалзаж байхад Монголд ч Архины гэх буун дуугүй дайн цус урсгасаар байна. Москва энэхүү Архины дайнаа зогсоохоор найтааж эхэлсэн юм чинь Монгол удахгүй ханиах байх гэж найдна. АРХИДАЛТАД БИДНИЙГ ЮУ ТҮЛХЭЖ БАЙНА БЭ?1.Эдийн засаг нийгмийн хүчин зүйлЗах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн явцад үүссэн санхүүгийн ядуурал ба сэтгэхүйн хоосон орон зай архидалтыг нэгэн шалтгаан болсон нь эргэлзээгүй. Нийгэм эдийн засгийн хувьд Монголтой төстэй нөхцөлд байсан Орост хийгдсэн олон тооны томоохон судалгаагаар дээрх шалтгаан нотлодсон билээ. Энэхүү шалтгаант архидалтыг зогсооход төр засгийн дорвитой бодлого шаардлагатай бөгөөд эдийн засгийн бэрхшээлт үеийг даван туулснаар архидалт зогсоно гэж хойш суухгүйгээр арга хэмжээ авууштай.Манжийн дарлалын үед хятадуудыг хар тамхинд оруулан тэдэнд хар тамхи заран улсын санг арвижуулан байсныг 1930 онд япончууд бас хятадыг эзлэн түрэмгийлэх үедээ хэрэглэсэн гэдэг. Манай улсын төр засаг архинаас олдог төсвөө нэмэхийн тулд ард иргэдээ архинд оруулан түүнээс төсөвөө бүрдүүлэх гэж улайрдаг юм биш биз. Дээд шатанд нь авч үзвэл 17 чингэлэг спртийн эзэн нэгэн, Чингис пивоны эзэн гэх мэт хүмүүс УИХ гишүүн болчихсон давхиж явахад УИХ гишүүн асан нэгэн 2 чингэлэг вискинээс 120 Сая төгрөгний татвар төлөөгүй хэрэгт орсон байхад бас нэг архины үйлдвэр АПУ компанийн эзэн төрийн сайд болчихсон давхиж явах юм.Харин эдгээр эхэс дээдсийн маань үр хүүхдүүд архийг хар тамхитай хослуулан хэрэглэж таашаал авдаг бас нэг булайд үриалан дуудаж үрд хөршөөс хар тамхи зөөж авчирдаг болсон гэнэ. Иймэрхүү жишээнээс харахад архины талын фронтын дайчид нэлээн амжилттай яваа төдийгүй санаачилгыг гартаа авсан төдийгүй төрийн бодлогод нөлөөлж чадахаар хүчтэй болсон аж.
2. Бусад хүчин зүйл Судлаачид архичин гэр бүлээс архичид төрөн гарах магадлал өндөр байгааг баталсан нь манай өнөөгийн архичин нийгэм залуу үеээ өөрийн мэдэлгүй бэлдсээр байгааг давхар нотолж байна. Гэр бүл хамт олноос эхлээд урлаг спортын одод улс төрийн зүтгэлтнүүд нь согтуу хөлчүү үлгэр үзүүлж нийгэмд архидалтыг хэвийн зүйл мэт ойлголтыг өгч улмаар өөрсдөө ч итгэчихсэн мэт байдаг аж. Мэдээлэлийн хэрэгсэлээр архийг шууд болон шууд бусаар суртачласаар байхад хариуцах хүмүүс нь нүдэн балай чихэн дүлий суух аж. Архийг бага хэмжээгээр тохируулан хэрэглэж сурах ус мөсөөр шингэлж удаан уух соёлоос ч сурамаар юм байна. Хүн амын дийлэнхийг бүрдүүлж буй залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх спорт урлагийн газрууд дутагдалтай байдаг тэднийг баар цэнгээний газруудаас өөр сонголтгүй болгож байна. Мэдээллийн хэрэгсэлээр согтууруулах ундааны эсрэг сөрөг суртачилгаа болон танин мэдэхүйн нэвтрүүлэг дутагдалтай агаад дунд сургуулийн программд ч архины хор уршигыг суртачлах талаар бодолцмоор байна.Архийг худалдаалах архиар үйлчлэх цагт хязгаарлалт тавьсан нь зүйтэй болжээ. Энэ журмыг улам боловсронгүй болгох болож ч бий. Архидалттай тэмцэхэд гол ач холбогдолтой шаардлагад нийцсэн судалгаа хийгдээгүй, байгаа нь төр засгаас зөв зүйтэй бодлого боловсруулан хэрэгжүүлэх байтугай бодит байдалд дүгнэлт өгөх арга үгүй байдалд оруулжээ.
ДҮГНЭЛТМонгол дахь архидалтын шалтгаанд бусад улс үндэстэнд байдаг нийтлэг шалтгаанууд байхаас гадна удашлын хүчин зүйлс өвөрмөцөөр нөлөөлөж байх талтай. Энэхүү хүчин зүйл болон нийгэм эдийн засагийн шилжилтийн үеийн хүчин зүйлүүд нь монгол дахь архидалт түүнээс улбаалан гарч байгаа гэмт хэрэг ба бусад сөрөг үзэгдлийг онцгойлон авч судалж үзэн улмаар өөрийн энэхүү онцлогт тохирсон бодлогыг боловсруулан гаргах шаардлагатай байгааг харуулж байна.

"Тvрэгийн 1000 жилийн нvvдэл" хэмээх vзэсгэлэн - 600-aaс 1600 он

"Тvрэгийн 1000 жилийн нvvдэл" хэмээх vзэсгэлэн - 600-aaс 1600 он
Оруулсан Огноо: 2005-04-08 Уншсан тоо: 3472

O.Батбаяр, Лондон, Их Британи
Лондoнгийн Рояал Академи (Royal Academyof Arts) гэх vзэсгэлэнгийн танхимд Тvрэгvvд ба "Нэг мянган жилийн нvvдэл" гэсэн нэртэй том vзэсгэлэн гарч 3 сар гаран олон хvний анхаарал татлаа.Vзэсгэлэн дуусахаас арваад хоногийн ємнє зорьж очлоо. Гадна билет авахаар дугаарлан зогсох хvний тоо олон бєгєєд vзээд гарч байгаа vзэхээр ирэх хvний тоо vл тасрах аж. Авгай бас охиноо дагуулаад ороод явчихлаа.Миний дотор нэг эргэлзээ байсан юм. Учир юv бэ гэвэл vзэсгэлэнтэй холбоотой хэвлэл суртачилгаа дээр Монголтой холбоотой зvйлvvд их яваад байсан болохоор монголын тvvхийн холбогдолтой зvйлс хэр байх бол тvvнийг яаж тайлбарлаж байгааг харах санаа байлаа.Би алдсангvй vнэхээр Монголын тvvхийн холбогдолтой зvйлс арвин тавигджээ.Vзэсгэлэнгийн танхимийн нэгдvгээр хэсэгт Тvрэгийн гарал vvслийг харуулсан баримт материал тавигджээ. Манай эриний 535 оноос Тvрэг нэртэй хvмvvс Хятадийн эх сурвалжид тэмдэглэгдэж анхны улсаа байгуулсан тухай ажээ. Харин анхны улсаа байгуултлаа Хvннv Сяньби Жужан зэрэг монгол угсааны гvрний бvрэлдхvvнд байж тємрєєр алба барьж байсан тухай бас Жужан гvрнийг бослого гарган мєхєєж боол барлаг аймгаас єєрийн эзэд байсан Монголчуудын євгийг эрхшээлдээ оруулсан талаар мэдээ материал бага аж.Тvрэгийн улстай холбоотой чулуун хєшєє элдэв хиргэсvvр монгол нутгаар арвин бєгєєд энэхvv vзэсгэлэнд монголоос олдсон зvйлсийн зураг дуураймал бас эх хувь зэрэг олон vзвэр таьжээ. Vvний дараа Тvрэгvvд бас Уйгурийн хаант улс бас Хиргисийн хаант улсыг Монголын нутагт байгуулж улмаар дотоодын зєрчил ба Монголын Хятан улсад цохигдон баруун тийш одоогийн Казахстан Иран Ирак Азербайжан Афганистаны нутаг луу нvvж vлдсэн нь Шинжааны Уйгурууд болсон аж. Ер нь Монголд Тvрэгийн байгуулсан улсууд тэдний эзэлж байсан байр суурийг зvйрлvvлж хэлбэл одоогийн Шинжааны Хасаг хvмvvс хvчийг олж Монголын тєрийг эзэлж хэсэг хугацаанд эзэрхэж байгаад буцаад Монголчууд хvчийг олох vед хэсэг нь vлдэж хэсэг нь Шинжааны Уйгур ба Казахстан луу гараад явсан мэт дvр зураг буудаг. Энд би дээрх хасаг хvмvvсийг гомдоох гэсэнгvй харин Тvрэг Монголын тvvх дээр толгой эргэчихдэг хvмvvст жишээ болгов. Харин жилийн ємнє Исмаил гэх хасаг тvvхч Тvрэгийн Монгол дахь эзэлж байсан байр суурийг арай хэтрvvлэн бичсэн нь Єнєєдєр сонин дээр гарч байсан нь хэтэрхий єрєєсгєл санагдаж байсан.Vзэсгэлэнгийн танхимийн дараагийн хэсэгт дээрх Тvрэгvvд Иранд очиж улс байгуулсан тухай аж. Харин Монгол угсааны Хар Хятан гэж нэрлэгдэн Хятан улс Алтан улсад цохигдож байх vед байгуулагдсан Монгол хэлтэй улсыг Тvрэгийн байгуулсан бас нэг улс мэтээр vзvvлсэн нь тvvхийг гуйвуулж Тvрэгийг єргєжээ.Энэ бас юу ч биш байжээ. Гуравдугаар танхимд Доголон Тємєр Хааны маань байгуулсан Улс нь бас Тvрэгийн байгуулсан улс болоод явчихлаа. Самарканд хотноо бунхан дээрээ Алун Гоо хатны домгийг сийлж алхам тутамдаа Монгол гэдгээрээ бахархаж Чингисийн угсааны гvнжтэй гэрлэж єєрийгєє Алтан Ургийн Хvргэн гэж нэрлэдэг бас ач хvv Бабур нь Энэтхэгт байгуулсан улсаа Могул буюу Монгол гэж нэрлэсэн хvнийг Тvрэгийн хаан болгож орхидог хvмvvс аж. Ер нь Чингис хааны цэрэг Хорезмийг мєхєєж тєв азийг эзэлж тvvний бага хvv Тулуйн хvv Хvлэгэ хаан Ирак Иранийг эзэлснээр энэ орон зайд 1219 оноос 1450 он хvртэл Тvрэг биш Монгол хvн эзэн сууж байсан билээ. Тvрэгийн нэг улс нь болох Сельжvк нь Монголийн харьяанд 1234 орж vстсан бол Тvрэгийн бахархал Оттаман vлс нь байгуулагдаад удалгvй Доголон Тємєр Хааны цэрэгт цохигдож тvvний vлсыг мєхтєл 1444 он хvртэл ор сураггvй алга болсон нь тvvхийн vнэн билээ. Ингээд 1219 оноос 1444 он хvртэл Тvрэгийн тvvх тасарсаныг Монголын байгуулсан улс Монголын vлдээсэн тvvхийн vзвэрийг ашиглаад нєхєж гаргаж ирсэн байх юм. Арга ч vгvй биз Тvрэгийн 1000 жилийн баатарлаг тvvхийг харуулах гэхээр 250 жил нь Монголын тvvхийн сvvдэрт дарагдаж орхихоор нь Монголын байгуулсан улс монголтой холбоотой эд баримтыг єєрийн мэтээр танилцуулжээ.Хар бэхт Мухамед гэх зураачийн зургаар бvрдсэн бас нэг танхимын бахдалтай vзvvлж - энэ хvн бол Тvрэгийн Леонардо Винчи гэж. Харин нєгєє зураач нь дандаа л Иранд тєвтэй 1260 оноос 1358 онд байсан Монголийн Ил Хааны Улсын Хаад Ноёд Хатадыг зурсан байх аж. Миний бодлоор энэхvv зураач Монголхvн байсан эсвэл Мoнголын Хааны ордны зураач байсан байх. Дээрх зургуудыг Монгол гэж нэрлээгvй харин нvvдэлчид гэж нэрлэсэн аж. Тvvхийн vнэнийг нь хулгайлаад зогсохгvй урлагийн бvтээлийг нь бас єєрийн мэтээр баруунд суртачлах аж.Энэ vзэсгэлэнд бас Монгол бичгээр бичсэн 13 зууны vзвэр маш их аж. Дээрх vзвэрvvдийг Уйгар бичгийн дурсгал гэжээ. Гэтэл Монгол бичиг босоо уйгар босоо. Цаад санаа нь Уйгар нь тvрэг болохоор бас манай бичгээр бичсэн зvйл тvрэгийн юм болохыг vзлээ. Ийнхvv Тvрэгийн 1000 жилийн нvvдэл хэмээх vзэсгэлэн тvvхийрчээ.Дашрамд хэлэхэд Иран болон дундад азид vлдсэн Монголын тvvхийн эд зvйлс арвин бєгєєд Рашид Ал Дин болох Монгол эрдэмтдийн бичсэн Судрын Чуулган миний мэдэхээр дэлхийн хамгийн vнэтэй ном одоо болсон. Єнгєрсєн жил Их Британийн баячуулын жагсаалтад эхний 10 бичигдсэн Халили гэх Иран гаралтай хvний цуглуулгад байгаа нэг сайн хувь нь 200 сая долларын vнэтэй гэж бичсэн байсан санагдана. Мєн энэ vед бичигдсэн Ата Малик Жувейнийн Ертєнцийг Байлдан дагуулагчын тvvх ном ч асар vнэт бvтээл билээ.Урлаг талаасаа монголчууд дундад ази болон Исламын урлагт маш том шинэчлэл хийсэн бєгєєд vлдээсэн єв нь Монгол нутагт vлдэж хоцорсноос арвин ч байж магад. Vvнтэй холбоотой зураг дурсгал харах vзэх хvн интернэт дээр хайлт хийгээд vзэхэд єєрсдєє ойлгох байх.Тєгсгєлд нь хэлэхэд энэхvv vзэсгэлэнг Тvрэгийн банкууд нь ивээн тэтгэж гаргажээ. Энэ дайны vзэсгэлэнг гаргаад Монголчууд гэж нэрлээд уншаад дуусахгvй бахархаад барахгvй Эх сайхан эртний тєрт ёсны 2500 жилийн тvvх уламжлалаа 200 жилийн тvvхтэй Америкээс авахуулаад ойгоос бууж vлс байгуулаад удаагvй байгаа Африкт хvргэж vнэнийг олох юмсан.

Хазара Монголын тухай Хазара

Хазара Монголын тухай
Оруулсан Огноо: 2001-12-31 Уншсан тоо: 3045

Хазар Монголын талаар тодруулах зорилгоор Bernerd lewis -middle east 2000 years history, Gascoigne Great moghuls. E.Acton ruissia past and present . A.Cotereel history china зэрэг номуудаас сонирхлоо. Энэ талаар ойлгосон зуйлсээ та бvхэнтэй хуваалцъя гэж бодлоо. Лалийн орнууд Монгол ба Туркийг "Талыхан" гэж нэрлэж заншжээ. Анхний талын хvмvvс болох Туркууд манай эриний 900 оны vэд Лалийн ертєнцєд орж ирж одоогийн Иран, Ирак, Афганийн болон Оросийн зарим нутгийг эзэлж улмаар одоогийн Туркийн нутагт сууршиж сэлжукууд гэж нэрлэгджээ. Нєгєє хэсэг нь Египэт, Сири, Либаний хавиар тєвлєрч Мамлукийн Султанат гэсэн улсыг байгуулжээ. Ингээд талыхан буюу Туркууд Монголчуудыг иртэлх 250 жилд царай зvс єєрчлєгдєж бас ч vгvй соёлжиж, сууршин амьдрах болжээ. 250 орчом жилийн дараа талаас дахиад Монголчууд ирлээ. Туркуудийн гаргасан зам туршлагаас ч сурсан зvйл бий байх. Хорезмиййн омголон шахийг цохиод Багдадийн халифийг сvйрvvлээд Пэрс, Иранийг Афгантай эзлээд Дэли бас хурэв. Хойд талд нь Азербайджан, Армян, Гvрж бусад уулийханг эзлээд сэлжукий Туркуудййг жаахан цааш нь шахаад одоогийн Иранийн нутагт байгаа Табриз хотод тєвлєрсєн Ил хааны гэж нэрлэгдэх улсыг байгууллаа. Энэ vед буюу Ил хааны єлзийт хаан Жэвш Рашуд Данаар Монголын тvvхийг олон хvний оролцоотойгоор бичvvлж бидэнд vлдээжээ. Дэлхийн дийлэнх Монголын гарт орлоо. Хойд талд алтан орд зvvн Европийг, зvvн талд Зvчийн улс тєв Азийг урд талд Хубилайн Юан гvрэн зvvн ємнєд Азийг хянана. Улмаар Ил хаанийхан лал шашинд орж тvvний гол тєлєєлєгч болсон бєгєєд Монголчуудын лал шашины хєгжилд оруулсан нєлєє нь тэднийг нэгтгэж шашиныг хvчирхэгжvvлж улмаар эдгээр орнууд Монголын хууль татвар, цэргийн онолуудыг авч хэрэглэсэнээр тодорхойлогдоно. Гэвч Хvлэгv хаан буюу Абу сайд хааны vхэл 1360 онд Ил хааны ордныг задалж олон бие даасан жижиг улс vvсжээ. Гэсэн хдий ч Иран дах монгол угсааны олон жижиг улсууд хэдэн зуун жил оршсоор байсныг Ираны тvvхийн номнуудаас харж болно. Энэ vеэр Персvvд ба Туркууд жаахан сэхээд авч, Узбекvvд ч мєн хєл дээрээбосоод ирэхээ болжээ. Гэхдээ бас л болоогуй байж. 1380 онд Самаркандад Монгол угсааны нилээн Тvрэгжсэн алтан ургийн хvргэн Тємєр хаан хvчийг олж байлаа. Тvvнийг олон улс булаацалддаг боловч тэр єєрийгєє Монгол гэж тооцдог нилээн Тvрэг цус холилдсон ч алтан ургийн хvргэн буюу курган гэж тэндээ монголчуудад дуудагддаг тvvгээрээ их бахархдаг тэр ч утгаараа алтан ургийн хvн биш боловч монголчуудын дэмжлэгийг олсон ажээ. Буцаад задарсан олон жижиг улсыг нэгтгэж 1400 он гэхэд одоогийн Афганистан, Пакистан, Энэтхэгийн хойд тал Иран, Ирак( арабийн ертєнцийг араб хэлээр ярьж бичдэг Сири, Либан, Иордан, Египэт, Арабийн эмиратууд гол тєлєєлєгч бєгєєд арабийн гол хvч Багдадийн халифатийг бут цохисон нь арабуудын хvчийг олон зуун жилээр сулруулсан юм гэжээ) Азэрбайджань Узбекстан болон уулийханийг бvгдийг нь нэгтгээд баруун талд Туркийн Анатолий хотод хvрч Мамлукийн туркийг дараад цаашлан одоогийн Израйл Сирийн маргалддаг Голань єндєрлєг дээр сэлжукийн туркийг Египэт лvv ухраажээ. Сэлжукийн туркvvд 1260 онд Чингисийн цэргийг, 1400 онд Тємєрийн цэргийг, 100 жилийн дараа Бабурийн цэргийг дамаскт зогсоосон эрэлхэг дайчид боловч Туркийн тvvхчийн бичсэнээр Монголчууд тэдний хvчийг сульдааж тэд улмаар Мамлукийн туркvvдийн эрхшээлд оржээ. Хэрэб тэр Египэтийг эзэлсэн бол одоогийн лалийн ертєнц тvvний гар дор бvрэн орох байжээ. Энэ vеийн талаар Сирийн тvvхч "Талын хvмvvсийг талыхан буюу Туркууд Монголыг Сирийн нутаг дээр зогсоосон юм гэжээ. Тэд хоорондоо цэргийн тактик засаглал, ахуй, соёл, хувцас, царай зvсээр тун бага ялгаатай байлаа...," гэж бичжээ. Ингээд Тємєр хаан эзэлсэн газраа єєрийн хvмvvсээ суулгаад фэрганийн тал руу буцлаа. Одоо тvvнд єєр нэг зорилго байв. Энэ бол хятадийг дайлаар мордох. Хятадууд монголчуудыг 1340 оны орчим хєєж явуулаад нилээд хvчирхэгжиж амжсан байлаа. Энэ vеийн хятадын тvvхийн ном дээр тэд Тємєр хаанаас айж сандарч байсан тухай их тод дурсчээ. Гэвч хятадууд азтай байж. Тємєр хаан 1405 онд дайнд бэлтгэж байгаад нас баржээ. Тvvний бунхан одоог хvртэл Самаркандад байсаар байна. Тємєр хааны vхлээс хойш Лалийн ертєнц хуваагдаж эхлэв. Монгол угсаанийхан ч тэр, Пэрс туркууд ч тэр тус тусын жижиг улсыг байгуулж эхэллээ. Гэвч энэ vед Монголчууд бас л хvчтэй Монголын энерги бас л зарцуулагдаж дуусаагуй байв. Євєєгєєсєє 100 жилийн дараа Тємєрийн ач хvv Бабур Самаркандад хvчийг олж эхэллээ. Буцааж их улсыг байгуулах зорилго тvvнд байв. Тэр зорилгоо авга ах нараасаа Кабул, Гэрат, Кандагарийг салгаж одоогийн Узбекийн нутагтай нэгтгэснээр эхэлсэн юм. Энэ vед Афганийн эдгээр хойтууд монголчуудын гар дор худалдааны том тєвvvд болон цэцэглэж байлаа. Ингээд Кабулд тєвлєрч улмаар Пэрс дэх Пэрс ба Монгол жижиг улсуудыг нэгтгэж Тємєр хааны буюу євєєгийнхєє замаар уулыхан буюу Азэрбайджан, Гурж, Армян цаашлаад Туркийн Анатолий хотийг дайлаар мордож дахиад л Сирийн нутаг дээр хvчтэй эсэргvvцэл vзээд цааш байлдалгvй буцжээ. Тvvний зорилго энэтхэг байлаа. Євєє Тємєр хааны Дэли-г захируулж орхисон жанжин vр сад єєрсдийгєє Хир хаан гэж єргємжлєєд бие даажээ. Тvvний эрхийг халсан зарлиг гаргахад тэрээр байлдая гэжээ. 1525 онд олон зуун заан бvхий Ибрахимаар удирдулсан Хир хааний армийг бутцохиж Дэлийг эзэлжээ. Ингээд Монголчууд Афганистан ба Узбекстан Энэтхэгт тєвлєрсєн Их Могул улсыг vндэслэлээ. Энэ vед хойд талд Алтан ордныхон сулдаж байлаа. Москвагаас урагш 200 км орших Куликовийн талд 1380 онд цохиулсан Алтан ордыхон Астрахан, Казань ба Кримд тєвлєч байлаа. Дєнгєж 1480 онд л Оросийн Иван ИЙЙ Монголийн дарлалыг тєгсгєл боллоо гэж зарласан бєгєєд тэр хvртэл татвар тєлсєєр байжээ. Казань Астраханийхан 1550 оны vед л Оросын эрхшээлд оржээ. Харин ногой татар буюу нохой татарууд болохоор бvр 1700 оныг хvртэл бие даасан байдалтай байсаар Оросын эрхсээлд оржээ. Кримийн татарууд харин Оттаманийн эрхшээлд 17 зуунд орж, улмаар оросийн эрхсээлд оржээ. Кримийн татарууд 18 зуун хvртэл Орос Украйнаас боол олзолж турк лvv зардаг байсан тухай бичигджээ. Энэ vеийг хvртэл тэд хvчирхэг хэвээр байжээ. Буцаад Дэлиг харвал Бабур хаанй Их Монгол буюу пэрс дуудлагаар Их Могхул эсбэл Их Мугхул гэж дууддаг улс Монголийн хvч хаашаа шилжсэнийг харуулна. Тэдний ємнє хатуу ширvvн 300 жилийн нас угтаж байлаа. Бабур байлдан дагуулагч тодийгvй сайн удирдагч байснаараа Тємєр хаанаас ялгарсан юм. Тємєр хааныг сайн байлдан дагуулагч болохоос тєрийн удирдагч байж чадагvй гэж нэгэн тvvхч дvгнэсэн байна билээ. Бабур єєрийн дурдтгалыг бичиж ур удамдаа vлдээсэн нь одоог хvртэл хадгалагджээ. Тvvний дуртгал нь Их Могул гvрнийг удирдах vндсэн номлол болж чадсан гэж дvгнэгжээ. Гэвч Бабураас хойш Их Могулийн хаадууд тvvний бичсэн гэрээслэсэн олон зvйлийг огт хайхраагуй юм гэжээ. Их Могул гvрэнд урвалт шарвалт, эрх мэдлийн дайн, архидалт энэ 3 бол тvvний хvчийг олон удаа сулруулж байсан юм тэр vр удамдаа ч сэргийл гэж гэрээсэлсэн юм. Гэвч монгол генд кодлогдсон энэ шинжvvд Их Могулын тvvхэнд мєрєє vлдээсэн юм . Ердєє л Бабурын дараах хvv Хумиян хаанийг Кабулд байсан тєрсєн дуу Карим нь Энэтхэгийн жанжинтэй нийлж Делийгээс ховхолж тvvний охид нь зах дээр доромжлогдож хєвгvvд нь засуулж дайнд олзлогдсон дээдсийн гэр бvлд халддагvй тухайн vеййн журмыг эвдэж байсан нь зєвхєн нэг жишээ юм. Энэ vед Монгол эмэгтэйчvvд эвлэрэх эвдэлцэхэд ч мєн олон vvрэг гуйцэтгэж байсан жишээ байна. Харин Хуимян хаан Каримийг бутцохиж нvдийг нь сохлоод орхисон гэдэг. Могул гvрний 2 дах хаан Хумиян одон орныг сонирхогч бичгийн их хvн байжээ. Тvvний шатнаас нь унаж амиа алдсан номын сангийн барилга Делид одоо хvртэл байдаг юм байна. Тvvний дараагийн хаан акбар бол хvчирхэг улс тєрийг товхинуулагч байсан бол тvvний хvv Жалангир хаан урлагийн олон бvтээлийг vлдээж бас архичин нэр зvvж байжээ. Тvvний хvv шах Жалан єєрийн хайрт хатандаа Таж Махалийг босгососн ажээ. Сvvлчийн хаан Арангзэуб бол байлдан дагуулгч байж. Тvvуний vед 1705 он гэхэд Могол гурэн одоогийн энэтхэгийг бvхэлд нь Энэтхэг Пакистанийн булаацалддаг Кашмириг мєн Пакистанийг Афганистантай хянаж байсан юм. Их Могулын ордны дээдсийн хэл Монгол -Турк хэл байлээ. (монгол ба турк хэл нэг хэлний аймаг буюу алтай аймгийн хэл болно) Тvvний Монгол иргэд нь дээрх улсуудад мєн Иранд нутаглан амьдарсаар байгаа тэдний нэрлэдгээр Хазара буюу Мянгатийхан гэх 6-7 сая монгол-турк-пэрс холилдсон хэлээр ярьдаг Монгол царайтай, мал аж ахуй газар тариалан эрхэлж амьдардаг ажилч хєдєлмєрсєгєєрєє хєршvvддээ гайхагддаг єєрсдийгєє эзэн Чингисийн удам гэж бахархадаг цагийн эрхээр тасарсан бидний цусны тасархай ажээ. Одоо харин афганистан дах Хазара нар адил шашины урсгал бvхий Иран Туркээс дэмжлэг авдаг гэжээ. Их Могулийн хаадын vлдээсэн уран барилгын хэдэн зуун бvтээл Могул архитекторийг шингээж єнєєг хvртэл vлджээ. Их Могул номын зохиолч эдгээр 7 хааныг эзэн хаан ба урлагийн их зvтгэлтнvvд гэж дvгнэжээ. Могулын 7 дах хаанаас 1707 -1740 оны хооронд 4 хаад зvй бусаар эрх мэдлийн дайнд амиа алджээ. vvний шалтгаанаар Могул гvрэн хvчин сульдсаар байжээ. 1720 онын vед Оттаманийн эмпирэ буюу Туркууд улам хvчирхэгжиж оргилдоо хvрсэн байлаа. Тэд одоогийн Египэт, Сири, Либан, Ирак, Иран, уулийн улсууд буюу Азарбайджан, Армян, Гvрж бусад жижиг vндэстнvvд Югославийн холбоны улсууд, Молдав, Румин, Блгар, Унгар мєн Кримийн Монгол ханатийг багтаасан улсуудыг хянаж байлаа. Тэд 1700 оны орчим Вена хотод ялагдсан нь тэднийг Европ руу цааш дайлахыг зогсоожээ. 1700 он гэхэд Иран дах Сафабидийн хаант улс Туркийн эрхшээлд орсон нь Могулын хаант улс Оттаманийн эмпирэ хил залгахад хvргэжээ. 1740 онд Оттаманийн туркууд Пелиг эзэлж Могулын хаант улсын элбэг баян эрдэнэсийн санг тоносон нь тод тэмдэглэгдэж vлджээ. Сонирхолтой нь Бабур хааны нэгэн vнэт дэлхийд нэртэй диамонд явсаар Англичуудийн гарт орж одоо Лондонгийн нэгэн музейд байдаг юм байна. Энэ vеэс Могулын хаант улс мєхєж эхэлжээ. Улмаар тэд Английн эзэмшилд Энэтхэг улсыг хvлээлгэж єгсєн ажээ. Одоо лалын ертєнцєд Португали, Франц, Холланд зэрэг єрсєлдєгчєє ялж чадсан Английн колонийн уе эхэлж байлаа. Английн хатан хаан Викториа 68 жил тєр барьж Английг колонийн их эзэмшигч гvрэн болгоход чухал vvрэг гvйцэтгэжээ. Англи улс Энэтхэгийн ємнєд хэсэгт худалдааны зорилгоор байгуулагдсан ийст Индиа гэдэг сомпаниар дамжуулан колонийн бодлогоо хэрэгжvvлжээ. 1860 онд Моголын сvvлчийн хаан Их бБитанийн ивээл энэ компаний асрамжинд дор байсаар Бирмд нас бржээ. Англичууд 1820 оны vед єєрсдийн анхны тагнуулуудаа худалдаачин эмчийн дvрээр Афганистанд илгээж эхэлжээ. Тэд ч дурсамжиндаа дэлхийн хамгийн аймшигт дээрэмчидтэй улс гэж Афганийг тэмдэглэхийн хажуугаар Кабул хотийн сайхныг магтаж тvvнд дурласаар зарим нь Афганд амиа алджээ. Єнєєдрийн Daily Mail сонин дээр Тартар нvvдэлчний дvрээр Афганистанд нэвтэрсэн Англи тагнуулын 1800 оны адал явдлыг бичжээ. Афганистанд явуулах Английн бодлогыг тэдний тагнуулууд Хэрат хотыг захирч байсан Камран гэх хазар эрийг дэмжиж улмаар тvvний гарын дор Афганийг нэгтгэх, нэгтэгсэн Афганийг ивээлдээ авснаар Иранд єєрийн нєлєєг нэмсэн Оросын хvч Афганд орж ирэхээс сэргийлэх зэргээр тододрхойлж байжээ. Улмаар Афганистан, Орос, Британийн завсрын бvс буюу буфэр орон болжээ. Энэ бодлого vндсэндээ Могулийн эзэнт гvрнийг Их Британийн ивээлд оруулсан аргатай тєстэй юм. Мєн эндээс Афганистанд 19 зуун гэхэд Хазара буюу Монголчууд хvн амын 50 %-ийг бvрдvvлж хvчтэй тєлєєлєлтэй байсныг харуулж байна. Афганистанд Английн анхны цэрэг 1840 онд оржээ. Энэтхэг, Англи цэргvvдийг Афганчууд хvлээж аваагvй юм. Улмаар гэр бvлийн хамт 17000 хvн 1842 онд Кабулаас ухарч Жалалабад орох гэж яваад замдаа бvгд алуулж 1 хvн амд vлдсэн нь Английн колончлолын тvvхэн дэх эмзэг толбо ажээ. Харин vvний єшєєг Афганийн гар хєлєєр дамжуулан Хазара нарыг аймаглан устгасан тухай Хазара вэб дээр бичигдсэнээр 2-3 сая Хазара хvн алагдаж улмаар Афганд тэд байр сууриа алдаж эхэлжээ. 1992 онд Оросын талыг барьсан Нажибуллаг умардын эвсэл унагаж тэдний удирдагчид Раббань болон Массоод нар олон хазар хvнийг хядсан бол Талибууд Хазара-ийн удирдагч Мазарийг хэлэлцээ хийнэ гэж уриад нисдэг тэрэгнээс шидэж алж улмаар хэдэн зуун Хазара хvнийг (Талибуудийн баримталдаг лал шашиний шит ба хазар нарийн суннь урсгал лалийн шашиныг ундэслэгч Моххамэдийн залгамжлагчийг тvvний хvv ба хvргэн гэдэг дээр санал зєрдгєєс биенийгээ хvлээн зєвшєєрдєггvй юм) устгажээ. Ийнхvv Лалийн ертєнцийг захирч байсан Монголчуудын vр сад єнєєг хvртэл байсаар байж хатуу ширvvн он жилvvдийг давсаар байгаа ажээ. Монгол улс Солонгос, Вьетнам, Орос зэрэг улсуудад дайны vед ч сvvлийн vед ч тусламж vзvvлж ирсэн туршлагатайн хувьд эдгээр цусны тасархай Монголчууддаа єнчинг нь асрах , залуусыг нь нутагтаа сургах зэргээр боломжоороо туслах боломжтой байх. О. Батбаяр

Буриад Монголын Автономыг устгаж эхэллээ

Буриад Монголын Автономыг устгаж эхэллээ
Пүрэв, 04/06/2006 - 12:27

Очирбатын Батбаяр MD, MSc Public Health ( University of London), (o_batbayar@yahoo.com)Британий Монголчуудын Монгол Мэдээ сониноос
Оросын ерөнхийлөгч 4 сарын 5 нд Кремл буюу Хэрэм гэж хэлчихмээр ордондоо Хэсэг хүмүүсийг хүлээн авчээ. Үүнд ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Владислав Сурков, Сибир дэх Оросын ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Анатолий Квашнин, Эрхүү мужийн губернатор Александр Тишанин, Хурлын дарга Виктор Круглов, Үст Ордын Бурят тойргын удирдагч Валерий Малеев, Хурлын дарга Ирина Морохоева нар байлцав.
Тэд Эрхүү муж болон Уст Ордын Буриад автономит тойргыг Эрхүү мужид нийлүүлэх талаар санал солилцож санал асуулга явуулахаар шийдсэн байна.
Аль 2002 оноос Путин өөрийн хүч нөлөөг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн үе шат бүхий ажлуудыг хийж байгаа билээ. Юуны түрүүнд тэрээр Оросын Холбооны улсыг бүрдүүлэгч автономит улсууд болон тойрог, хязгааруудын удирдагчдыг өөрөө томилдог болсон явдал бөгөөд энэ нь товчхондоо эдгээр холбооны нэгжүүдэд оршин суугчид өөрсдийнхөө удирдагчдыг сонгох эрхгүй болж байгаа гэсэн үг билээ.Үүний дараагаар тэрээр Оросын Холбооны улсыг бүрдүүлэгч дээрх 89 нэгжийг цөөлөн хооронд нь хүчээр нэгтгэх арга хэмжээ авч явуулж байгаа.
Оросын ерөнхийлөгч луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү маньд хамаа үгүй гэж орхиж боломгүй болж эхэлж байх шиг байна.Түүх сөхвөл Євөрмонголыг Манж эзлэн авч , Галданбошигт халхыг довтолж байх үед Манж, Ойрд, Халхын хэнийг дагахаа мэдэхээ больсон буриадууд Оросуудаас өөрсдийгөө хамгаалахыг хүсжээ.Харамсалтай нь оросууд хойноос ирээд хот минийх гэгчийн үлгэрээр Буриадад Казак цэргийн анги суулган нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж орос сууринг байгуулан эзэрхийлсэн түүхтэй. Буриад Монголчууд эсэргүүцэн тэмцэж бослого олонтаа гарган дарагдаж байсан бөгөөд улмаар 1921 он гэхэд Унгерн Буриад Монголыг нэгтгэн Пан Монгол улсыг байгуулах гэсэн ч амжилт олоогүй аж. Үүний дараагаар Буриадад пан Монгол үзэл хүчтэй өрнөж байсан боловч амжил т ололгүй байсаар 1923 онд Буриад Монгол Автономит улс байгуулагдсан байна. 1937 онд Сталин Буриад Монголыг 3 хэсэг тасдан Буриад Монгол автономит улс , Агийн Буриад тойрог, Уст Ордын тойрог болгон хувааж улмаар нутгийн баялаг хэсгийг багтаасан одоогийн Эрхүү болон Чита мужийг байгуулжээ. 1958 оноос Буриад Монгол гэсэн нэрнээс Монгол гэдэг нэрийг ор тас авсан байдаг. Ийнхүү Оросуудын Хятад луу татах гэж буй хийн болон газрын тосны хоолойг тэжээх томоохон орд газар бүхий нутгууд Буриадын бус бусдын нутаг болжээ. Єнөө маргаашгүй эхлэх гэж байгаа дээрх хоолойн зарим хэсэг Байгал нуурт 500 метр өнгөрч байгаа нь газар хөдлөлт болон бусад ослын үед Байгаль нуурт хор нөлөөтэй бөгөөд Оросын олон нийт эсэргүүцэж байгаа боловч баригдах нь нэгэнт тодорхой болж байна.
Оросын ерөнхийлөгч дээрх уулзалт дээр Оросын хамгийн ядуу бүс нутагт Уст Ордын буриад тойрог багтаж байгааг сануулж Эрхүү мужтай нэгдэх нь Уст Ордын ядуу иргэдэд ихээхэн ашигтайг анхааруулжээ. Уст Орд 22 Мянган км кв нутаг дээр 135 мянган хүн амьдардаг бөгөөд дийлэнх нь буриадууд байдаг аж.Мөн удахгүй Агийн буриад тойргыг Чита мужид нэгтгэх аж. Үнэхээр нэгтгэмээр байгаа бол 3 хуваагдчихаад байгаа Буриадуудыг хооронд нь нэгтгэж болмоор. Оросын мужуудтай нэгтгэх гэж зүтгээд байдаг нь юу билээ. Эхнэр нөхөр байтугай Эрүү толгой салдаг юм гэдгийн үлгэрээр Орос улс хэзээ нэгэн цагт задрахад Автономит байж байгаад тусгаар болох өдөр Буриадын ард зонд бидний насан дээр биш юмаа гэхэд хожим ирэх учиртай. Тийм учраас автономийг хэзээ ч устгаж болдоггүй юм. Євөр Монголыг ар Монголтойгоо 1945 онд нэгдэх сайхан боломж гарахад 300 жилийн өмнө Манжтай хийсэн гэрээ саад болсоны жишээ бол түүх хэзээ ч хуучирдагүйн жишээ билээ.
Путин дээрх ажлыг хэд хэдэн шатаар хийжээ. Аль 2003 оноос тэрээр өөрийн хүмүүсийг Уст орд луу явуулан ятгуулсан боловч амжилт олоогүй ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан аж. Харин тэрээр нэгэнт саяхнаас бүс нутгийн удирдагчдынг өөрөө сонгож томилдог болсон тул өөрийн хүнийг Уст Ордын удирдлагад тавьж улмаар санаагаа хэрэгжүүлж амжжээ. Уст ордын болон Буриад зон энэ талаар ямар саналтай байгаа талаар мэдээлэл олох ямар ч боломж алга. Яг иймэрхүү аргаар Хятадууд Євөрмонголын нутгаас тасдан авч Гансу, Чинхай өшөө хэд хэдэн мужуудыг 1960аад онд байгуулан Євөрмонгол иргэдийн автономит эрхийг зөрчсөн билээ.Путин үүний урьд Таймыр болон Эвэнкийн автономит тойргийг Красноярск мужид 2005 оны 4 сард санал асуулга явуулсан нэрийн дор нэгтгэсэн бөгөөд дээрх аргаа мөн хэрэглэх аж. Оросууд америкчуудыг Double Standart буюу 2 нүүртэй гэдэг мөртлөө, Чеченд дайн хийж, тусгаар тогтносон Гүрж улсын бүрэлдхүүнд багтдаг Абхаз болон Ємнөд Осетийн автономит улсуудыг тусгаар улс болохыг дэмжиж бас Молдов улсаас тасдаж авсан Приднестрийн бүс нутагт тусгаар тогтнол олгох санал гаргаад байгаа улс билээ.Хөөрхий бидний цөөн монголчууд ( 2.5 сая хүнээс тал нь хүүхэд, үлдсэнийх нь тал нь хөгшчүүл бас гадаадад хоёр зуун мянга орчим залуус гнь гараад явсан гэдгийг тооцоорой ) Монголчууд Утаанбаатар хотынхоо утаа манан дор Ардчилсан болон Хувьсгалт бас шинэчлэх, эрс шинэчлэх, эрүүлжүүлэх, эргэлт хийх зэрэг олон хөдөлгөөнүүд үүсгэж үзэж тарж байх хооронд Орос Хятад 2 хөрш маань биднээс тасдаж авсан монгол цуст ахан дүүсийг хуваан жижиглэж, нутаг орноос нь тасдан авах аргаа биенээсээ хуулбарлан биднийгээ идсээр байх аж.
Иймэрхүү асуудал дээр манай төр засаг дуугарч санаагаа хэлэх хэрэгтэй байх. Учир нь местны оросын эрх ашгийг оросын засгийн газар монголтой ярьдаг байхад бид уугуул ( местны биш шүү ) буриад монгол иргэдийн автономитыг устгаж байхад дуугай сууж болох уу. Манай төр засгийхан авилгалаа биендээ өгч авалцаад завгүй бол эх оронч оюутнууд болон бусад залуус оросын Элчин сайдын яамны гадаа жагсаж ч болно шүү дээ. Энэхүү асуудлыг олон улсын анхааралд хүргэж , болж бүтэж байгаа эсэхэд дүгнэлт гаргах хэрэгтэй. Оросууд бидний Эзэнт гүрний ойд иймэрхүү бэлэг барьж байгааг юу гэж ойлгох бэ залуусаа.

Лондонд нээгдсэн Манжийн Хаадын тухай үзэсгэлэнгээс

Лондонгийн Royal Academy of Art энэ жил Манжийн хүчирхэг 3 хаан болох Kangxi (1662—1722), Yongzheng (1723—35) Qianlong (1736—95) нартай холбоотой үзэсгэлэн гарч .
Энэхүү хэсэг дотор байгаа зурагнуудаас Монголтой холбоотой нэгэн зураг бол Цэрэн гэх халх эрийн хөрөг байх юм. Энэхүү эр нэлээн зайтай эр байж дээрх хааны 10 дугаар охитой гэрлэн улмаар том алба хааж байсан гэх бөгөөд Хаадын зураг хөргийг хадгалдаг сүмд түүний зураг тавигдан хадгалагдсан эх орноо худалдсан эр аж.
Qianlong (1736—95) Хааны хэсэг төгсгөлийн танхимд байна. Энд дээрх хааны хэрэглэж байсан сэлэм, эмээл, гаанс , аяга таваг гээд их олон зүйл байна.
Энэ танхимд байгаа Монголтой холбоотой зурагнууд нэлээн байна.
Үүн дотроос хамгийн том бөгөөд эмгэнэлтэй нь 1755 онд Манжын Хаан Монголын Торгуудуудыг дагаар орохыг хүлээн аван ёслол үйлдэж байгаа маш том зураг байх юм. Энэхүү зураг дээр маш том нэгэн монгол гэр барьж эргэн тойронд бас хэд хэдэн жижиг гэрүүд барьж, том гэрийн өмнө идээ засан түүн лүү Хаан гар тэргэн дээр залран явж байгаа бөгөөд монголын торгуудын ноёд хэмээх том босоо малгайтай лам захтай дээлтэй төстэй дээл өмссөн олон ноёд чононд хашуулсан хонь мэт зогсож байгаа зураг байлаа.
Дараагийн зураг нь дээрх ёслолын дараах ан хийж байгаа зураг бөгөөд нөгөө монголын торгуудууд хэмээн бичсэн дээрх ноёд Манжийн хааны ан хийж ур чадвараа харуулан байгааг хүлцэнгүй ширтэн зогсох аж. За ингээд бас бус олон юм байлаа би ч Монголын хаад гадны хаадыг буулган авч байгаа зураг олныг үзэж баяссан болохоор энэ удаа жаахан тиймхэн гэдрэг харьж билээ.
http://www.threeemperors.org.uk гэсэн вэб сайтнаас хэрэгтэй мэдээлэлийг авч болохоос гадна нэлээн зурагнууд байна.

Монгол Хүний амь

Монгол хүний амь

Хүний амь хамгийн үнэтэй зүйл гэдэгтэй санал нийлэхгүй хүн гарахгүй байх. Гэхдээ бас хаана вэ?, хэзээ вэ?, хэний амь хэр үнэтэй бэ ? гэдэг нь харьцангуй ойлголт аж.
Саяхан Энэтхэгт уурхайн гүн цооногт уначихсан ядуу хүүгийн талаар орон нутгийн телевизээр мэдээлсэн нь улмаар Энэтхэг даяарх олон хүмүүсийн анхаарал татаж хүүг аврах ажиллагаа 3 өдөр шахуу үргэлжилж билээ. Хүүхдийг зарцалж бизнес хийх талаар дэлхийд тэргүүлдэг энэхүү орны улс төрчид ч энэ үеэр шоудаж хүнлэг энэрэнгүй дүрд тоглосон бөгөөд баруунд харин энийг гурав дахь ертөнцийн орнуудад хүний амийг өөрөөр үнэлж эхэлж байгаагийн сайн жишээ гэж үзэх шиг болов.
Баруунд бол яадагсан билээ бид бараг мэдэх байхаа. Их британийн Палестинд барьцаалагдсан сурвалжлагчыг суллаж өгч нэр нүүр олох гэж өнөө айхтар Хамасыхан бараг иргэний дайн хийж барьцаалагчид болох хэд хэдэн нутаг нэгтнүүдээ цааш харуулчихсан байгаа билээ.
Португальд алга болсон 3 настай англи охины европ даяар хайж, Ромын пап эцэг эхтэй нь уулзаж дэм үзүүлж байхыг монголын зурагтаар саяхан үзэж суулаа.
Уул нь монголчууд бид хүний амь, түүний үнэ цэнийг ингэж өндөрт өргөн тогтоож өгөх хэм хэмжээг тодохойлсон хүмүүийн үр сад нь билээ.
Оросын олон хот тосгод монголын элч төлөөлөгчийн аминд хүрсэнийхээ төлөө үй олноор хядуулж байсан бол Япончууд монгол элчийг хорьж цагдаж байж аралаа алдах шахсан түүхтэй билээ. Чингис хааны хайртай ач хүү, бас нэгэн хүргэнийх нь аминд хүрсэн одоогийн Афганистаны Балх гэх мэт хотууд үнэсэн товорго болсоныг бид биш тэд одоо болтол ярьж байдаг билээ.
Зөвхөн элч төлөөлөгч, ихэс дээдэс гэлтгүй энгийн монгол цэрэг, иргэн хүнд халдахгүй байхыг тухайн үед монгол аялсан Италийн лам Плано де Карпини Монголчуудын түүх номондоо хичээнгүйлэн захисан бол мөн л Дорно тэгээдэд зорчсон нь хэмээх номыг бичиж Мөнх Хаантай уулзсан Францын лам Гильом Де Рубрук монгол элч, монгол цэрэг, монгол хүнийг тусгайлан хамгаалж халдахгүй байхыг захижь ингэвээс учрах аюулыг тоочжээ. Хубилай хааны зарлигт нэг монгол хүний амийг 10 хятад хүний амиар тооцож шийтгэж байхыг захисан байдаг аж.
Ийнхүү Чингис хаан болон эцэг дээдэс маань монгол хүний амийг өндөрт тавьж хамгаалсан нь угаасаа цөөн монголчуудаа дархан цаазанд оруулж хэр баргийн хүн халдаад байхгүйгаар хамгаалсан нь цаанаа учиртай бизээ.
Улмаар дэлхий дахинд монголчуудаас улбаатай дипломатын халдашгүй ёсон тогтож, хүчирхэг орнууд нэг иргэнээ хамгаалж аврахын төлөө чадах бүхнээ хийх болсон аж.
Гэтэл өнөөдөр монголчууд бид шал өөр хүмүүс болжээ. Монгол хүний амь хамгийн үнэгүй зүйл мэт болж, монгол нь монголоо хайрлахаа больжээ. Орост өнгөрсөн онд Уст -Ордын автономит эрхийг устгаж одоо удахгүй Агын Буриадын автономит эрхийг устгах гэж байгаа бөгөөд ( нийтлэлийг эндээс уншаарай http://www.tsahimurtuu.mn/main/20060406492.htm ) энэ бол бидэнд огт хамаагүй агаад, гүн хар хүнэн далайд живж амь тавьж байгаа байгаа өвөрлөгч ахан дүүсийн эмгэнэл, бидэнд хошигнол болоод удлаа.
Энэ бүхэн тэр хүмүүсийн проблем бөгөөд билэн лүү ирж ойртож буй аюулын дохио биш гэж тэнэгхэнээр бодоцгоогоод дотоод асуудлаа харцгаая.
Ерээд оны архидалт, түүнийг дагасан гэмт хэрэг, алллага хядлага иргэний дайны хэмжээнд хүрчихсэн байсныг хардаггүй, үндэсний аюулгүй байдлаа хариуцан ажилладаг байсан, зурагтаар хааяа халамцуухан харагддаг байсан , харин одоо Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон экс ерөнхийлөгч маань нэлээн эрүүл байдлаар ард түмэн хаа сайгүй цианитад хордсон байна, энэ бол маш том эмгэнэл хэмээн матарын нулимас унагасан нь монгол хүний үнэгүй болчихсон амь насанд анхаарал хандуулсан хожуу ч гэсэн анхны алхам боллоо.
1990-2003 оны хооронд он хүртэл монгол улсад өвчний улмаас бус зүй бусаар өөөрөөр хэлбэл гэмт хэрэг, зам тээврийн осол гэх мэт шалтгаанаар нас барагсадын тоог доохи хүснэгтээс харж болно. Нийт нас баралтын тоо өөрчлөгдөөгүй шахуу байхад ийнхүү согтуу гэмт хэрэгтэн, согтуу жолоочийн гарт амиа алдагсад 3 дахин нэмэгджээ. Дээрх тоонд статистик боловсруулалт хийж , нас, хүйсний ангиалалаар үзвэл дийлэнх нас баралт нь 20-40 насны эрчүүд эзэлж байлаа.



Хүснэгт №1

1990
1992
1994
1996
1998
1999
2000
2001
2002
2003
Нийт нас баралт
16401
17421
15000
15122
14573
14996
14236
14555
14933
15130
Гадны шалтгаант
792
1359
1416
1524
1631
1862
1817
1809
1969
2089


Харин 2006 оны байдлаар энэ тоо жилд 3000 хүрсэн байна. Статистикийн төв газрын веб дээр энэ оны 5 сарын байдлаар монголд гарсан гэмт хэргийн тоо 9100 д хүрч өнгөрсөн оны мөн үеийхээс 1500 аар буюу 20 хувиар нэмэгдлээ гээд жижигхэн үсэгээр энгийн зүйл аятай бичжээ.
Өөр оронд ямар байдаг юм бүү мэд, Британид гэмт хэрэг 1.5 хуиар өсөөд баахан асуудал болж байсныг санаж байна. Гэмт хэрэгээ 20 хувиар ахиулан өсгөсөн Цагдаагийн газарын даргадаа бид баяр хүргэх юмуу яах юу бэ. Энэ асуудал дээр ган хийдэгүй засгийн газар,сөрөг хүчиндээ бас өөр чухал асуудалд анхаарлаа хандуулаарай гэмээр ч юм уу.
Жилдээ 45 мянга орчим хүн шинээр төрж 15 мянга орчим хүн нас барж байдаг монгол орны хувьд 3000 хүнээс зүй бусаар алдана гэдэг бол ихээхэн том тоо юм.
Ер нь халуун амины үнэ цэнийг тэрхүү зовлонг туулсан хүмүүс хамгийн сайн мэднэ. Түүнээс хэдэн шоучин улс төрчид юу мэдэх билээ. 2003 дээрх судалгааг хийж байхдаа Лондонд ирсэн хууль зүйн сайдаасаа монголд гарч байгаа гэмт хэрэг, тулгамдаад байгаа асуудлын талаар асуухад их л маруухан мэдээлэлтэй, ач холбогдол өгдөгүй нь мэдэгдэж байсан билээ.
1945 оны чөлөөлөх дайн, 1939 оны Халхын голын дайнд алдсан монголын цэрэг эрсийн нийлбэр 1500аас илүү хүнийг бид жилдээ зүй бусаар алдаж байгаа бөгөөд, дэлхийн хамгийн халуун цэг Палестины Газад гал зогсоох хэлэлцээ цуцлагдсан 2005 оноос хойш алагдсан хүний тоо 2000 хүрээгүй байгаа билээ. 100000 хүнд тохиолдох гэмт хэрэгт алагдсан хүний тоо, шоронгийн хоригдлын тоогоороо дэлхийд бид тэргүүлж байгаа аж. 60 сая хүнтэй Их Британид шоронд 70 мянган хүн хоригдож байдаг бол манай улс 6 мянган хоригдолтой аж. Их Британи улс жилдээ 2-3 цагдаагаа гэмт хэрэгтний гарт алддаг бол монгол улс 20 орчим цагдаагаа гэмт хэрэгтний гарт алдаж байгаа тоо юу хэлж байна бэ? Иргэдээ байтугай цагдаагаа хамгаалж дийлэхгүй байгаа бус уу?
Бид дээр эцэг өвгөдөөсөө сурамааргүй бол хажуу дахь үхэрнүүдээсээ сурмаар байна. Үхэр гаргачихаад ил задгай элдэв гэдэс дотор, арьс ширийг нь хаячихаар бусад нь мөөрөөд бөөн юм болдог гэдэгсэн. Тийм болохоор нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг биз. Бидний зан араншинг үхэртэй төстэй сүх далайтал амар байдаг болохоор үхэр монгол гэдэг билээ, харин сүх нь далайгаад жилдээ 3000 хүний амийг аваад байхад бид амар байгааг юу гэх бэ?.
Гал сөнөөхөөр яваад хайран амиа 15 эрэлхэг монгол хөвгүүд алдаж, бид гашуудлаа. Ажлаа хийж яваад, болзоонд яваад, хичээл сургуульдаа явж байгаад согтуу жолооч, согтуу гэмт хэрэгтний гарт жирийн байдлаар ноднин амиа алдсан 3000 монгол хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж , энэ байдлаараа бол энэ жил амиа алдах 3000 охид хөвгүүдээ бид яах яаж хамгаалах бэ? гэж төр засгаасаа асууяа.
Яг сая гардаг осол шиг хариуцлагын тогтолцооноос болж ийм олон хүн амиа алдаж байгаа бусуу. Иргэдээ гэмт хэргээс хамгаалах цогц арга хэмжээ илт дутагдаад байна.
Монголд хүний амь насанд хүрсэн хүний гэмт хэрэг болгоны 70 % нь согтуугаар үйлдсэн байдаг. Тэгвэл архины үйлдвэрлэлийг либералчилж хэн дуртай нь архи хийдэг, зардаг болгосон нь хэр зөв вэ?. Дэлхийн маш олон оронд түүнээсээ гэмт хэрэг хамгийн бага гардаг Скандинавийн орнууд архины үйлдвэрийг төр мэдэлдээ байлгаж зохицуулж байдаг нь сонин. Ард түмний дээдэлдэг Аварга Сүхбатаас авахуулаад томоохон улс төрчид архи үйлдвэрлэж , спирт хилээр хууль бусаар оруулж ирж гэмт хэргийг өөгшүүлэх аж. Уг нь ethical business гэсэн нэг ойлголт гараад удаж байгаасан.
Зам тээврийн осол монгол дахь нас баралтын бас нэг гол шалтгаан болж хувирлаа. Согтуу жолооч нарыг замын голд мод барьсан цагдаа, албан тасалгаандаа гэмт хэрэгтнээсээ авилга нэхсэн цагдаагийн оффицер 2 дийлэхгүй нь. Элдэв сарын ажил ч түр зуурын үр дүнтэй аж. Гадны туршлагууд болох жолоо барих насыг 21 насаар босго тавьж хязгаарлах, согтуугаар жолоо баригчдыг олонд жигшүүлэх, машин тэргийг нь улсын орлогод хурааж авах гэх мэт гадны аргаас хэрэглэе.
Согтуу машин барьж байгаад баригдсан Холливудын од Парис Хилтоныг яаж шийтгээд байгаа нь сайн жишээ бусуу. Үүний цаад зорилго бол бусад согтуу америк жолоочид сануулга өгөх гэсэн хэрэг шүү дээ. Харин манай Хүрэлсүх сайд согтуу машинтай явж байгаад баригдсан гэж сонссон, бөгөөд асуудал болгоогүй нь иргэддээ өгсөн буруу үлгэр юм. Мэдээлэлийн хэрэгсэлээр гарч байгаа кино, нэвтрүүлэг зэрэгт барууны жишигээр насны хязгаар тогтоож өгье. Аллага хядлага, гэмт хэргийг ил тод суртачлахаа больё.
Монголын цагдаагийн сүүлийн 3 дарга Амарболд, Мөрөн, Сандаг-Очир нар бүгд Оросын цагдаагийн Академийн бүтээгдэхүүнүүд аж. Хэл уснаас болоод өөр орны туршлага арга барилаас сурч чаддагүй юм бол ядаж Оросоос хуулж болж байна. Оросын ерөнхийлөгч гэмт хэрэг, архидалт, зам тээврийн осол нь Оросын эмгэнэл болсоныг аль ноднин зарлаад цогц арга хэмжээ авч байгаа билээ.
Баруунд байдаг бас нэг ойлголт бол иргэдэд гэмт хэрэг үйлдэгчид хүний амь
насанд хүрэх л юм бол баригдах магадлал чинь өндөр бөгөөд авах ял чинь өндөр гэдгийг бүр багаас нь ойлгуулсанаас гэм хэрэгтнүүд нь хүний аминд хүрэхгүй аж. Тийм суртачилгааны хуудас ч байх аж. Үнэхээр мөнгөний төлөө гэмт хэрэг хийж байгаа бол гар утас, таксины жолоочийн орлого зэргийн төлөө хүний аминд хүрэхгүй баймаар байнаа. Ядаж энийгээ суртачлая.
Ядууралаас болж гарч байгаа гэмт хэрэг нь олон хүний аминд хүрч, олон гэр бүлийг уй гашууд унагах боллоо.
Гэтэл нэг үеээ бодвол улс орны эдийн засаг ихээхэн сайжирсан бөгөөд энэ мөнгийг, иргэдээ хамгаалахад биш улс төрчдийн бизнесийн эрх ашигт зарцуулагдаж байнаа. Сүүлийн жишээ бол 20 орчим сая долларааар иргэний үнэмлэхийг шинэчлэхээр Сайханбилэг дарга сайхан бизнесс план гаргажээ. Бидний гар дээр 7 сая доллараар шинэчилсэн жолооны үнэмлэх, бас 10 саяар шинэчилсэн иргэний үнэмлэхний пластик кард байж л байна, үр дүн нь гараагүй л байна. Бас нэг жишээ, төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд 18 сая орчим доллар зарцуулсан тооцоо саяхан гарчээ. Дээрх мөнгөөр Улаанбаатар хотын өнцөг булан бүрт камер зоочихбол, эргүүлийн цагдаагаа нэмээд холбоо унааг нь сайжруулаад удирдлагыг нь сургалтад хамруулчихбал, замын гарц болгон дээр хурд сааруулагч тавьчихсан бол, гэмт хэргийг бууруулах судалгаа хийж, бодлого боловсруулахад, сургалт суртачилгаанд ашигласан бол хичнээн олон хүний амийг аврах байсан бол. Утаанбаатар хотын гэр хороололын дийлэнхийг төвийн шугамд дээрх мөнгөөр холбочихбол архи, цианидад хордоод дуусаж байгаа ард түмнээ утаанд хордохоос сэргийлж чадах бус уу. Эс бөгөөс хичнээн олон жижиг дунд үйлдвэр байгуулж, харь нутагт иргэдээ боолчлогдохоос сэргийлж чадах билээ.
Саяхан стадионы гадаа хонон өнжин очерлосон хүмүүс бол монголчууд бид ажлын байр, шударга цалин нь байбал ажил ямар ч ажил хийхэд бэлэн байгааг харуулсан амьд жишээ болсон бөгөөд бас манай төр засгийн бодлого ард түмнээ ямар эмгэнэлт байдалд оруулсаны давхар дүр зураг эндээс харагдсан.
Ард олон материаллаг болон оюун санааны ядууралд орлоо. Дээрх ядуурлыг бууруулахгүйгээр гэмт хэрэг, аллага хядлага зогсохгүй.
Монгол хүн ийнхүү төрсөн нутагтаа халуун амиа согтуу жолооч, согтуу гэмт хэрэгтний гарт алдаж дууслаа. Дээрээс нь элдэв хорт бодис, эрүүл бус хүнс, бусад өвчнүүд заналхийлж эхэллээ. Энэ бүхний гол буруутан нь монголын төр засгийн арчаагүй байдал мөн бөгөөд арга хэмжээ авах цаг нэгэнт болжээ.

О.Батбаяр . Лондон хот

Британчууд бидний түүхээс суралцдаг хийгээд Тони Блайр юу хэлэв?

Британчууд бидний түүхээс суралцдаг хийгээд Тони Блайр юу хэлэв?

Хоёр жилийн өмнө өдийд санагдана, ВВС сувгаар Чингис Хааны тухай
Баримтат кино гарсан билээ. ВВС компанийн захиалгаар кино хийгдэнэ гэдэг өөрөө нэлээн том шалгуур давж байж бүтдэг зүйл. Хийсэн бүтээл нь өгөөж муутай, хүнд хэрэггүй зүйл болчихбол ихээхэн шүүмжилд өртөнө. Учир нь энэхүү суваг улсын төсвөөр санхүүжиж иргэдийн улс төр, эрүүл мэнд, гэр бүлийн гэх мэт олон төрлийн боловсролд төрөөс явуулж буй бодлогыг дэлгэцээр хүргэх үүрэгтэй гол суваг билээ.
Лав л хагас сая долларын өртөгтэй боссон гэх Чингис Хааны тухай киног дагаж төсвийн мөнгийг дэмий зүйлд үрлээ гэж хэл ам гараагүйн дээр хэд хэдэн удаа давтаж бас өөр сувгуудаар Чингис Хаан болон монголын эзэнт гүрний тухай нэлээн олон баримтат кино гарсан.
Миний хамгийн сонирхол татсан зүйл бол бол дээрх кино гарсаны дараа The Times сонин дээр гарсан нэгэн мэдээ байсан юм.. Дэлхийн хэмжээний энэхүү сонины улс төрчийн булан дээр тухайн үед хурцдаад байсан ерөнхий сайд Тони Блайр болон Сангийн сайд Гордон Браун нарын тэмцэлийг Чингис Хаан ба Жамух нарын тэмцэлтэй зүйрлэн бичжээ. Өөрийн дотны анд, хаан ширээний төлөө тэмцэгч Жамухыг өөрийх нь хүсэлтээр нурууг нь хугалах тушаалыг наанаа уйлж цаанаа инээн дэмжих Чингис Хаан нь бас л нэг намын ерөнхий сайд болох гавьяатай Гордон Брауныг ил дэмжиж далд хорлоод байгаа Тони Блайртай төстэй байна хэмээн маш сайхан зүйрлэж бичсэн байж билээ.
Иймэрхүү байдлаар бидний жишээ бусдад сургамж болон санаа өгч байдаг аж.
Манай орчин үеийн улс төрчид яаж сурдаг юм бол би мэдэхгүй байна. Харин 2004 оны сонгуулийн дараа эвслийн засгийн газар яаж байгуулдагийг үзэхээр Израйлд улс төрчид явлаа гэж сонсож байсан. Израйл гэснээс уул нь Израйл биднээс суралцдаг аж. Өнгөрдөг зун Монголч эрдэмтдийн хурал дээр очиж илтгэл тавин бас монгол хэл дээр хэвлэгдсэн Мамлук ба Монголын дайн хэмээх (Оксфордын Их сургуульд анх англиар хэвлэгдсэн томоохон нэг сэдэвт бүтээл бөгөөд монголоор маш сайхан орчуулсан байлаа ) номоо өлгийдсөн Израйлийн түүхч Амитай хэмээх эгэл даруухан эрдэмтэнтэй хөөрөлдөн сууж, хоол идэх боломж олдсон юм.. Түүнтэй анхлан Лондонгийн монгол пуб-д олон монголч эрдэмтэдтэй ирэхэд нь танилцсан билээ. Чингис хааны бага хүү Тулуйн том хүү Хүлэгү хааны багуулсан Ил Хааны улсын Мамлукын Түрэгүүд болон Ойрхи Дорнодын лалуудтай хийсэн эмгэнэлтэй бөгөөд сургамжтай 60 жилийн дайны тухай энэхүү номын ач холбогдол өнөөдөр юу бэ гэвэл яг Ил Хааны улс шиг лалын улсуудад бүслэгдэн, бас шахагдан суух Израйлийн улс төрчид болон цэргийхэний ширээний ном гэдгийг сануулж байж билээ. Тэр тусмаа одоогийн Израйл Сирийн булаацалддаг Голаны өндөрлөг буюу Айн Жалутад Монгол цэрэг 1262 онд эмгэнэлтэйгээр ялагдсан байдаг билээ. Энэ тухай 2 жилийн өмнө бичсэн нэгэн нийтлэл tsahimurtuu.mn дээр бий. ttp://www.tsahimurtuu.mn/show.php?table=news&id=360
Орос Хятад хоёрт бүслэгдсэн Монголчуудад энэ хэр хамаатайг та тунгаагаарай.
Би юу хэлэх гээд байнаа гэхээр бидний түүхээс хүмүүс суралцаад байнаа, харин бид яаж байнаа гэж асуух гээд байгаа юм..
Англичууд амжилт чинь алдахын чинь эхлэл болно гэж ярьдаг. Монголын эзэнт гүрэн ч бас л хэтэрхий том болсон амжилт нь олон хуваагдаж бутрахын үндэс болсон билээ. Орчин үеийн жишээ бол дэлхийн хэмжээний IBM компаны уналтын жишээ билээ. Хэтэрхий томорч уян хатан чанараа алдсан энэхүү компани өрсөлдөгчиддөө ялагдсан хэмээн бизнесийн сурах бичигүүдийг бичих юмтай болгосон аж.
Бидний алдаа бас амьтны элэг доог болох аж. Ноднин Оросын ерөнхийлөгч Путины жил бүр 4 сард ард түмэндээ хандан бүтэн өдөр мэдээлэл хийж сэтгүүлчдэд харйулдаг цагаар Куликовын талд орших жижиг хотын сэтгүүлч бүсгүй түүнийг хотдоо урьж , энэхүү ялалтын ойнд оролцохыг урьсанд тэрээр нэлээн гацаж байснаа энэхүү тулалдаанд Москвад урвасан Татарууд Алтан ордны Татарууд оролцсон бөгөөд энэхүү нарийн учрыг нь бид мэдэж байвал зохино хэмээнэ ярьсаныг нь YOUTUBE-дээр тавьжээ.Тэр ч үнэн юм. Алтан Ордны Мамайг 1380 онд Куликовын талд цохисон хэмээн Оросууд бардамнадаг ч үүнээс хойш 2 жилийн дараа Тохтамыш хаан Москваг шатаасан болон Москва дахиад 100 жил татвар төлсөнийг бодоход энэ нь бардамнаад байхаар зүйл биш бөгөөд Мамайн холбоотон Литвын цэрэг ирээгүйд ухарсан гэдэг нь илүү үнэн билээ. Гэвч өнөөх л монгол урвалт шарвалт энд ихээхэн нөлөөлжээ.
Бид түүхээсээ суралцахаас гадна бас хамгаалах хэрэгтэй ажээ. Шинээр төрж, сүүлд баяжиж гарч ирсэн Казахууд өөрсдийгөө хэн бэ гэдгийг мартаж орхиод бидний түүхээр тоглож бас бантан хутгаж суух юм. Казахийг гутаасан Борат киноны хариу болгож 40 сая доллар гаргаж хийсэн Нүүдэлчин хэмээх киноны нэгээхэн хэсэг дээр ийм бантан байна. Монголын Зүүнгарын Хаанд Казахын Хаан Аблай нэгэн глобус илгээж энэ бол дэлхийн бөмбөрцөг үүнийг Үлүгбек бүтээсэн юм, энэхүү хэсэг газар бол Казахын тал, энэ нутгаас савраа тат гэжээ.
Мунхаг би будилаагүй бол Казахын Аблай Хаан бол Чингисийн Зүчийн угсааны хаан, өнөөх Үлүгбек бол Барлас овгийн Доголон Төмөрийн угсааны одон оронч хаан, элч хүлээн авагч нь Монголын Зүүнгарын Хаан билээ. Казахууд хэний түүхээр хэнд гайхуулаад байгааг надад хариулж өгөөрэй. Харин бид түүхээ хамгаалах, харамлах хэрэгтэйг харуулах аж.
Энэ тухай бас нэгэн нийтлэл дараах холбоос дээр байгаа. http://tsahimurtuu.mn/show.php?table=news&id=314
Түүх түүхээрээ байдаггүй л байлгүй өөрчлөгдөж хөгжиж байдаг тал ч бий.
Өнгөрдөг долоо хоногийн Economist сэтгүүл дээр дээр дурдагдсан Британийн ерөнхий сайд нэгэн эссэ бичжээ. Дашрамд дурдахад хүмүүс намайг энэ тэндэхийн сонин сэтгүүл дээр гарсан зүйлээс жишээ авлаа гэж шүүмжилсэн, би нэгэнт санаанаасаа зохиох боломжгүй учраас болсон үйл явдал, хэвлэгдсэн зүйл, болсон үйл явдао дээр тулгуурлан бичиж байгааг тунгаана биз.
Тони Блайр эссэгээ БИ ЮУ СУРАВ гэж нэрлэжээ.
Тэрээр эхний хэсэгтээ түүнийг засаг удирдах сүүлийн арван жилд дэлхий дахинд гарсан өөрчлөлтийг дурдаад хэд хэдэн санаа хэлжээ. Эхний санаа нь үзэгч биш оролцогч байх хэрэгтэй байна гэжээ. Энэ бол бидний хэлдэгээр хошуу нэмэхээр хуруу нэм гэсэн үг аж. Би хошуу нэмж байгаадаа уучлал гуйж байна. Дараагийн санаа нь Британи хэнтэй түншлэх вэ гэсэн саннаг гарган ирж Америк ба Европын түншлэл аль аль нь үнэтэйг сануулжээ. Бидний хувьд гурав дахь түншүүд болон Орос Хятадтай яаж харилцах вэ гэдэгтэй энэ агаар нэг аж. Францын улс төрчдийн гаргасан Америкийг үл дэмжиж Европыг бие даалгах гэсэн алдаатай бодлого бас үүний тод жишээ билээ. Энэхүү бодлого Францыг улс төр эдийн засгийн нөлөөгөө алдахад хүргэсэн бөгөөд энэхүү бодлогыг Yanks no thanks хэмээн Миттераныг шүүмжлэгчид шогоор нэрлэдэг. Манай ардчилагчид бас нэг Russians no thanks гэсэн бодлого шилжилтийн үед явуулчихсан юм шиг санагддаг бөгөөд одоо болтол монголын бараа өндөр татвартай, бид визтэй зорчдог хэвээрээ байгаа билээ.
Тэрээр хамгийн төгсгөлд улс төрийн намууд өөрсдийн modus operandi буюу уламжлалт үйл ажиллагааны зарчмаа өөрчилж олон ардууд намд очиж нэгддэг биш нам олон арддаа очиж нэгдэж тэднийхээ нэгэн хэсэг болох ёстойг сануулсан байна. Энэ бол монголчууд бидэнд ч хамаатай бөгөөд яагаад гэдгийг та бүхэн бэлхнээ мэдэж байгаа.
Энэхүү эссэ бас биднийг өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлыг авч үзэхийн зэрэгцээ уламжлалаа хадгалахыг бас хамгаалахыг уриалсан байна.
Хэдийгээр бүх зүйл өөрчлөгдөн хувирч байгаа мэт боловч бүхэл бүтэн улс гүрний хувьд ч, хувь хүний хувьд ч огт өөрчлөгдөхгүй тийм зүйлүүд бас байдаг бусуу. Хятад гүрний эзэрхэг бодлого Хүннү гүрний үед 2000 жилийн өмнө байж л байсан, одоо хэвээрээ, энэ тэндэхийн ядруу улсын газрын баялагийг ховх сордог цагаан арьстангууд хэвээрээ бөгөөд Улаанбаатарын энүүхэн Бороо, Заамар , Гацуутраас эхлээд Өмнийн Говьд урт хошуугаа зоочихсон байна.
Эвтэй үедээ хүчтэй, эвдэрсэн үедээ амьтны хоол болдог монголчууд алддаг хэвээрээ.Бидний алдаа оноо бол бидэнд хамгийн ойрхон бөгөөд бас бидэнд дахиж тохиолдох магадлал хамгийн өндөр нэгэн билээ. Яагаад гэвэл билний алдаа бидний цусанд бас бидний уламжлалд түүхэнд бас бидний амжилтад байгаа билээ. Энэ алдааг давтахгүй байх нэгэн арга бол бид үргэлж өөосдийн аугаа их түүхээсээ суралцаж алдаанаас нь ухаарч амжилтаар нь бахархаж явах ёстой билээ.

Айн Жалутад Монгол цэрэг ялагдсан нь

Айн Жалут гэх газар Монгол цэргийг бут ниргэж Татаруудын омог сvрийг дарсан хэмээн Арабын тvvхчид хєєрєлдєн бичиж, Лалын шашинтан хvн болгон бахархаж онгирдогын учир юу билээ. Чухам тэнд юу болсон вэ?Одоогоос 746 жилийн ємнє буюу 1260 оны 9 сард эх нутагт нь намрын налгар шар нар тєєнєж айрагны амт чимчигнэн байхад элс шуурсан Айн Жалут гэж одоогийн Сири Израйлын хил дээрх Голаны єндєрлєг гэх хvний нутгийн тэнгэрт Монголын цэргийг муу ёрын сvvдэр дайрч байлаа.Энэ цэргvvд бол Лалын ертєнцєд эр зоригын тууль болон vлдсэн Монгол Жанжин Хэт Буха Ноёны удирдсан цэргvvд байсан юм.1260 онд Хvлэг хаан Лалын ертєнцийг эзлэн дуусгаж Их Хаан Мєнхийн тушаалыг биелvvлж Газрын дундад тэнгисийн эрэг дээрээс морио усалж Лалын ертєнцийг бvрэн эрхшээлдээ оруулахад хагас алхам дутуу байлаа.Гэтэл яг энэ vед Мєнх Хаан євчний учир таалал тєгсєж Хаан ахаа алдсан Хvлэг хаан дайнаа зогсоож хорин мянга орчим цэргийггарамгай жанжин Хэт Буха Ноёноор удирдуулан орхиж гол хvчээ аван буцжээ. Бас нэг шалтгаан нь Алтан Ордны улсын Хаан Бэрхтэй Кавказын нуруу орчмын орнууд тvvн дотроо Армян Азербайжаныг булаацалдан муудсанаас тодорхой цэрэг гэдрэг татах шаардлага гарсан гэдэг. Хэт Буха НоёнХэт Буха Ноён бол Хvлэг Хааны шадар жанжин байж тvvний хамт Багдадыг эзэлж Халифыг дарж, Иранд Исмайлын улсыг мєхєєсєн туршлагатай жанжин байсан юм.Хvлэг Хаан буцмагц Хэт Буха Ноён єєрийн элчийг 40 нєхрийн хамт Египет луу илгээж Мєнх Хєх тэнгэрийн зарилгаар Хєхрєгчид хєх тэнгэр Хєрстєд Монголчууд эзэн суух таалалтайг сануулж, vvний эсрэг зогссон хэн бvхэн, тэдний гэр бvл бvхэлдээ хvйс тэмтрэгдэх бєгєєд бидний хvч чадал Истандариийн Рустамаас илvv болно.Та нар бууж єгч элчээ ирvvлж хvндлэл vзvvл эс бєгєєс байлдахад бэлтгэ гэжээ. Энэ vед Египетд байсан Мамлукын улс бол Монголын эрхшээлд ороогvй Лалын сvvлчийн улс байсан бєгєєд Тvрэгvvд Египет Сири Иорданы арабуудыг эзлэн байгуулсан Дамаск тєвтэй улс байлаа.Хаан нь Кудуз гэх тvрэг хvн байсан агаад ихэд шударга хаан хэмээгдэж ард тvмний талархлыг хvлээсэн байж. Тvvний цэргийн гол хэсэг нь Хорезмын сvvлчийн Хан Хvv Жалал Ад Дины цэргийн vлдэгдэл, тэдний vр сад байсан гэжээ.Монголын элч мєн нэмж ингэж хэлжээ. Хvлэгv Хаан Туранаас Иранд ирэхэд ганц ч Халиф, Султан, Малик тvvнийг сєрж зогсож чадаагvй бєгєєд тэр Дамаскийг эзлэхээр ирэхэд тvvний ах Их Хаан Мєнх Хаан нас барсан мэдээ ирж тэр буцсан болно. Гэвч тvvний Арслангийн зоригт Луугийн хvчит Хэт Буха жанжин цэргийг одоо удирдаж байна. Тэр Дамаскийг дайрвал тvvнийг хэн ч зогсоож чадахгvй бєгєєд та нар vтэр тvргэн бууж єг гэж шаарджээ.Харин Мамлукын хаан єєрийн шадар тvшмэдvvдийн хамт зєвлєж бид бууж єгсєн ч байлдсан ч биднийг зєвхєн vхэл хvлээж байна, иймд байлдая гэжээ, ухрах газар бидэнд vгvй ар талд Хойд Африкийн элсэн цєлєєс єєр ухрах газаргvй гэж ярилцаад Монголын элчийн толгойг авч дайн хийе гэж тогтжээ. Энэхvv зоригтой шийдвэрт нєлєєлсєн бас нэгэн хvчин зvйл бол Хvлэг Хаантай муудалцсан Алтан Ордны Хаан Бэрх энэ vед элч илгээж Мамлуктай цуг Хvлэгийг дайлая гэжээ.Бэрх Лал шашинтан гэж єєрийгєє нэрийдэж байсан боловч vнэндээ тvvнд Хvлэгтэй муудах гол шалтгаан бол Чингисхааны vеэс Зvчийн vр садад хvртээсэн Кавказын нурууны ємнєд хэсгийн бэлчээр сайт нутгыг Хvлэгтэй булаацалдсан явдал бєгєєд энэ нь ч бас зєвтгєх талтай байсан бєгєєд , дайран дээр давс гэж Хvлэгийн цэрэгт хvч єгч Багдадыг эзэлж явсан Зvчийн удмын 3 Хан Хvv учир битvvлэгээр Хvлэгийн ордонд нас барж тэдний албат нар Хан Хvv нар хор ууж vхсэн гэж баталсан аж.Бэрх Хаан Лал шашинд талтай байсан нь vнэн боловч vндсэн шалтгаан нь дээрх шалтгаан гэж vзэх бvрэн vндэстэй гэнэ.Vvгээр ч зогсохгvй чухамдаа Єгєдэйн удмаас Хаан ширээг Тулуйн удмын Мєнх Хаанд авч єгсєн гол хvн бол Батын заавраар гардан гvйцэтгэсэн Бэрх байсан бєгєєд тэжээсэн бяруу тэрэг эвдлээ гэж хэлэхээр байдал vvсжээ.Мамлукууд Айн Жалутад байсан монгол цэргийн тоог ч бас багцаалж байсан учраас айхгvйгээр байлдах шийдвэр гаргасан бол Хэт Буха жанжин ч бас байлдахгvйгээр айлгаад буулгаж авах бодолтой байсан байх талтай.Монгол цэргийн ангийг толгойлж байсан Байдар гэх жанжин Єгvл Бек гэх цэргээр элч зарж Мамлукын цэргийн хєдєлгєєнд орж байгааг мэдээлсэнд Хэт Буха байрлалаа орхихгvй байхыг тушаажээ. Гэвч Хэт Буха жанжинг амжмж ирэхэд Байдарын цэрэг цохигдож ухарсан байсан ч Хэт Буха єєрийн хvчинд эрдэж цэргийн хамт шууд довтолжээ.Энэ vед дайсан байрлалаа єєрчилж нууц отолтонд хэсэг хvчээ оруулан ухарч улмаар бvсэлж цохисон нь Монгол цэргийн аргаар єєрийг нь цохисон хэрэг болжээ.Энэ vед Хэт Буха жанжин цэргээ зоригжуулан Хvлэг Хаандаа ялагдлын мэдээ дуулгаж тvvний урмыг хугалснаас баатар зоригыг vзvvлэн байлдаж дуусая, бид баатар зоригтой байлдаж амиа алдсанаар Хааны цэргийн эхнэрvvд бэлэвсэрнэ, vнасан азарга маань vрэгдвэл Хааны адуун сvргийн гvv нэгэн жил унагалахгvй, гэвч Хаан биднээр бахархаж бидний єшєєг авах болно гэж хэмээн цэргээ зоригжуулж хэлээд цэргээ толгойлон байлдсан ч цэргvvд нь ухарч тэрээр мянган цэрэг мэт аймшиггvйгээр байлдсаар улмаар амьдаараа олзлогдсон гэжээ.Мамлукын цэрэг ойд орж бvгсэн Монгол цэргийг ойг шатаан шахаж хядаад улмаар Монгол цэргийн хvрээг эзэлж тэнд байсан хvvхэд, эмэгтэйчvvд тvvний дотор Хэт Буха ноёны Хатанг олзлон, бусад хvмvvсийг бvгдийг тарчилган цаазалжээ.Хэт Буха Ноёныг Мамлукын Хаан Кудузын єргєєндєє авчирч ингэж хэлжээ, Худал vг хоосон амлалтаар хууран бидний орон гэрийг устгаж, олон баатар эр эхнэр хvvхдийг хєнєєсний тєлєє буруу номтон чамайг цаазаар авна гэжээ, vvний хариуд хvлээтэй байсан Хэт Буха эгц єндийн босож ирээд огтхон ч айсан шинжгvйгээр бид ялан дийлэх болно, хэрвээ чи намайг цаазалвал би vvнийг чи биш бурхны таалал гэж vзнэ, чиний єнєєдрийн ялалт бол хэсэг зуурын юм, энэ мэдээ Хvлэг Хаанд хvрмэгц тvvний хилэн бадарч Азербайжанаас Египет хvртэл єшєє хорслын тэнгис буцалж Мамлукын нутаг Монгол цэргийн морин туурайн дор талхигдан дуусна гэжээ. Хvлэг Хаанд над шиг цэрэг эр гучин тvм бий бєгєєд тvvний зєвхєн нэг нь би гэжээ. Тvvний зоригтой байдал, баатарлаг чанар нь Кудузыг цочроож тvvнийг vтэр цаазалж толгой гар хєлийг салган Мамлукын нутгаар шонд тараан єлгєсєн гэнэ. Vнэхээр Кудуз Султаны тvрхэн зуур баярласан бєгєєд хэдхэн хоногын дараа єєрийн цэргийн жанжин Байбарын гарт амиа алдсан юм.Баатар зоригт эрээ алдсан Хvлэг Хаан ихэд харамсан гуниглаж, тvvний нэрийг мєнхлєн vлдэж хоцросон гэр бvлийхнийг нь тэтгэж халамжилсан гэжээ.Харамсалтай нь Алтан Ордны Бэрх Хаан , Мамлукын шинэ хаан Байбартай 2 фронтод зэрэг байлдах нь хэцvv болсноос Хvлэг Хаан баатар эрийнхээ єшєєг авч чадаагvй ажээ.1262 онд Бэрхийн цэргийг толгойлсон Ногай ноёнтой байлдаж нэлээн ялагдсан бол Тvvний хvv Абага Ногайг дийлж тvvний хvрээг эзэлжээ. Гэвч Абага Бэрхэд цохиулан ухарчээ, удалгvй Хvлэг Хаан нас барж дайн тvр зогсоод 1265 онд Бэрх дахин томоохон хvчээр Ил Хааны улсыг довтолсон боловч энэ vедээ єєрєє нас барж дайн зогссон гэжээ. Энэ дайныг Хvлэгийг залгамжилсан Абага хаан vргэлжлvvлж 1270 онд Бэрхийг залгамжилсан Хайдуг тєлєєлж байлдсан Барак Хааныг цохиж байжээ.Энэхvv дайн бол Чингисийн vр сад хоорондоо байлдаж эхэлсэн эхний том тулаан болсон бєгєєд 1264 онд Хубилай Аригбєхтэй байлдсан аж. Дайны зорилго ба тvvхийн давталтМонголын Эзэнт гvрний ил тунхагласан нэгэн тунхаглал бол Мєнх Тэнгэрийн таалалаар Монголчууд ертєнцєд эзэн суух ёстой гэсэн онол байсан бєгєєд Хєхрєгчид Хєх тэнгэр Хєрстєд Монголчууд эзэн гэж тамгаа сийлсэн нь чухам ийм л учиртай билээ.Єгєдэй Хаан Хятадыг бvрэн эрхшээлдээ оруулхын сацуу баруун Оросоор дамжин баруун европыг эзлэн авч улмаар Лалын орнуудыг эзлэх бодлоготой байсан бол Мєнх Хаан Иран Иракийг эзлэн улмаар газрын дундад тэнгис Тvркээр дамжин баруун Европод хvрч дэлхийд эзэн суух дээдсийн гэрээслэлийг биелvvлэхээр зэхэж байсан юм. Их Монгол гvрний ємнєє тавьсан зорилго тухайн vед дэлхий дахинд гvйцэтгэж байсан vvрэгийг ойлгохыг хvсэж байгаа хvмvvс єнєєгийн Америк буюу Супер Повертэй харьцуулж vзэхийг барууны тvvхчид зєвлєсєн байдаг. Vvний жишээ нь 1252 онд Мєнх хааны зарлигаар Иран болон Арабын орнуудыг тєвхнvvлэх vvрэгийг тєрсєн дvv Хvлэг Хаанд єгчээ. ХvлэгХаан Иран Ирак Гvрж Армян Азербайжан улсуудыг эзлэн дуусгаж Иранд тєвтэй Табриз гэх хотоор нийслэлээ хийж дэлхийн тvvхэнд Ил Хаадын улс хэмээн нэрээ мєнхєлсєн хvчирхэг бєгєєд Монгол хvн болгон мэдэж бахархаж баймаар нэгэн улсыг байгуулсан юм.Яах аргагvй тухайн vед эзлэн тvрэмгийлэл нь энх амгалан байдал авчирч худалдаа наймаа цэцэглэж олон хэл шашны хvмvvс нэг дээвэр доор эвтэй амьдрах боломж олгосон нь онцлог билээ.Нэгэн жишээ татахад 1258 онд Багдад хотыг эзлэхэд хотын оршин суугчид, зарим удирдагчид хvсэлт тавин харгис хэрцгий Халифийн дарлалаас чєлєєлєх хvсэлт тавьсан байдаг. Халиф олзлогдсоныхоо дараа арвин их алт мєнгєєр хахууль барьж амиа гуйхад нь Хvлэг хаан ард тvмнээсээ харгис ширvvн аргаар хурааж авсан баялгаа ид хэмээн тvvний ам луу алт мєнгє цутгахыг тушаасан байдаг.Харин 525 жилийн хастай Аббасидын гvрний сvvлчийн хааныг Монгол ёсоор хvндэтгэж цусыг нь газарт дусаалгvй нойтон эсгийд боож хороосон гэдэг.Ийнхvv Монголчууд дэлхийг эзлэн нэг дээвэр дор нэгтгэн энх амгалан байдлыг тогтоон дундад зууны vед газар авсан vндэстэн ба шашны ялгаан дээрээс vvссэн эцэс тєгсгєлгvй дайныг зогсоогч хvчин болж байжээ.Хэдийгээр монголчууд дайн хийж байсан боловч дайны дараагаар тухайн улс орнуудын байдал хурдан сэргэж худалдаа наймаа улам хєгжиж байсныг судлаачид харьцуулан баталсан байдаг. Харамсалтай нь Мєнх Хаан Хятадад дайн хийж яваад халуун орны євчний учир амиа алдсан бєгєєд тэрээр жижигхэн хот шиг юм эзлэх гэж яваад хэтийн том зорилгодоо хvрч чадагvйдээ нас барахын ємнє ихэд харамссан байдаг нь тvvхэнд vлджээ. Монголын орчин vеийн томоохон тvvхч Ч.Далай гуай ч Эзэнт гvрний Хаан хvн жижиг дайнд єєрийн биеэр дайн толгойлон явж байж амиа алдсан нь алдаа болсон гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг. Мєнх Хаан нас барснаар Монголын эзэнт гvрэн задралын шатандаа орсон тєдийгvй Хубилай Хаан ширээнд сууж нийслэл хотыг Хархорумаас Бээжинд шилжvvлснээр Монгол нутаг давааны арын орон болж улс тєр эдийн засгийн ач холбогдлоо алдсан билээ. Тvvх давтагддаг гэж vv хэмээн хvмvvс гайхан асуудаг, хааяа тохиолддог байж болох юм.1241 онд Дунай мєрний эрэг дээр Унгарын Бэллэ хааны цэргийг бут ниргэж улмаар Легнитцд Польшийн армийг бутцохин Баруун Европыг эзлэн дуусгахад алхам дутуу байсан Монгол цэргийг гэдрэг эргvvлэн татсан шалтгаан Єгєдэй Хааны тэнгэрт хальснаас болсон билээ. Ийнхvv Лалын ба Христийн ертєнц Тэнгэр шvтээнт Монголчуудын бvрэн эрхшээлд ордогын даваан дээр Монголын Эзэнт гvрний 2 Хааны vхэл тэднийг аварсан байдаг. Дээрх хоёр тохиолдолд аль алинд нь цэрэг дайны байдлыг судалсан судлаачид Монгол цэргийн хvчийг зогсоож чадах цэргийн хvч эсрэг талуудад байгаагvй гэдэг дээр санал нэгддэг билээ. Энэхvv Айн Жалутын тулалдаан єнгєцдєє харахад дэлхийг эзлэх Монгол цэргийг зогсоосон мэт боловч Хааны vхэл, Алтан Орд Ил Хааны улсын зєрчил л Монголчуудыг зогсоосон билээ.Vнэхээр Монголын эзэнт гvрнийг байгуулсан эзэд нь болох монголчууд хоорондоо байлдаж мєхєєсєн билээ.Айн Жалутын ялагдал, vр дагаварЭнэхvv тулалдааны ач холбогдолыг лалын тvvхчид єндрєєр vнэлдэг боловч энэ тулалдаан Лалын Ертєнцийг Ноёрхох Монголын санаархалд саад болоогvй билээ. Vvнтэй ижил тєстэй нэгэн жишээ бол 1280 онд Куликовын талд Монгол цэргийг цохисон хэмээн хєєрдєг Оросын тvvхчдийн жишээ билээ.Энэ тулалдаанд Мамай Хааны удирдсан Монгол цэрэгт хvч єгєх ёстой байсан Литвын цэрэг хоцорч Монголчууд хохирлоос сэргийлж ухарсан юмуу ялагдсан юм уу гэдгийг ялгах хэрэгтэй бєгєєд даварсан Москваг дараа жил нь Тохтамыш Хаан амархан эзэлж аваад шатааж шийтгэсэн байдаг.Vvнээс хойш 1480 хvртэл Москва татвараа Алтан Ордод єгсєн байдаг бєгєєд хэрвээ ач холбогдолтой гэж vзвэл 200 жилийн дараа л энэ байлдаан жинхэнэ утгаараа ач холбогдлоо єгсєн байх гэж бодогддог.Ил Хааны улс Мамлуктай 1269, 1277,1280,1299, 1300, 1302 онуудад олон удаа байлдсанаас 1299 онд Ил Хааныхан Дамаскийг эзэлж Хэт Буха жанжныхаа єшєєг авсан байдаг, 1399 онд Доголон Тємєр Хаан бас нэгэн удаа Дамаскийг шатаасан байдаг.Энэхvv удаан vргэлжилсэн амжилтгvй дайныг судалсан эрдэмтэд олон хvчин зvйлийн нєлєєг авч vзэхийг санал болгосон байдаг.Сирийн нутаг бэлчээрийн даацгvй байсан, Мамлукын удирдагчид монгол цэргийн бvрэлдхvvнд байлдаж явсан монгол цэргийн тактикийг мэддэг байсан, Ромын Паптай холбоо тогтоосон Ил Хааныхан тvvнийгээ ашиглаж чадаагvй, Нєгєє фронтод Алтан Ордны Хаадтай давхар байлдаж байсан, зэрэг олон хvчин зvйл нєлєєлсєн байдаг.Хэдийгээр Монголчууд Мамлукын улсыг бvрэн мєхєєж чадаагvй ч Лалын ертєнцийг бvхэлд нь эхшээлдээ байлгасан юм.Ил Хааны улсын Хаад єєрсдєє Лалын шашинд 1295 онд албан ёсоор орсон бєгєєд Лалын ертєнцийг удирдан чиглvvлэгч гол хvчин болон хувирсан бєгєєд тvvний халааг авсан Доголон Тємєр Хаан ба Монгол угсааны Жалайрид улсууд нийтдээ 200 гаран жил 1460 оныг хvртэл энэхvv vvргийг гvйцэтгэж байсан юм. Тvvхийг єєр єєрийн єнцгєєс харан тайлбарлах нь vндэстэн бvрийн эрх бєгєєд монголын залуу хvн болгон ийм нэгэн тулалдаан болсоныг мэдэж, Хэт Буха хэмээх баатар эрийг сэтгэлдээ хvндэлж явахад илvvдэхгvй бизээ.Тvvхийн хvрд эргэсээр єнєєдрийг хvрэхэд Лондонд цагаачилж ирсэн хєгшин залуу арабууд биднийг дарлаж байсан Монголын охид биднийх боллоо гэсэн шинжтэй залуу монгол охидыг хєтлєн маадгар алхахад, эцэг євгєдийн тvvхээ мэддэгvй охидууд маань vvнийг глобалчлал гэх аястай байх юм. Тєрийг бидний ємнєєс тvшиж байгаа 76 тvшээ маань сайд болж хахууль авахын тулд нvдэн дээр хэд хувирч уурлаж бас уйлж байхыг харахаар, аль эсвэл ноднин намар Монгол сонин дээрээс Ардчилсан нам Хувьсгалт намтай Ємнєговь хэмээх жижигхэн аймгийн засаг даргын суудлыг булаацалдаж байлдах шахлаа гэж уншчихаад Кавказын нуруунд орших Азербайжан ба Армян гэх бvхэл бvтэн улсыг Алтан Ордны улс Ил Хааны улстай булаацалдаж байлдаж байсантай харьцуулахад бид хичнээн жижигхэн болоо бэ дэлхийн хэмжээг тодорхойлж явсан хvмvvсийн vр сад Хурд хамтлагын дуулдаг шиг дэлгэсэн дээлний хэмжээнд орчихсон юмуу гэж асуумаар санагддаг.Тvvх єєрєє єнгєрч баларсан зvйл мэт боловч сургамж нь vргэлж шинэ байдаг гэж нэгэн хvн ухаантаны хэлсэн vгээр дуусгая.